logo
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халджээ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халджээ

2011/11/24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандаж,  Засгийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүссэн байна.   “Монгол Улсын Засгийн газар 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийг нэгтгэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургуулийг байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдэл боллоо. Тодруулбал, энэхүү тогтоолоор цэргийн анги, байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшил¬цөлгүйгээр татан буулгасан байна.
Түүнчлэн хоорондоо ялгаатай гурван үндсэн чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөц бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндэсний эрх ашигт харшилсан дээрх шийдвэрээ хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт албан ёсоор хүргүүлсэн боловч хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд уг шаардлагыг биелүүлээгүйгээр зогсох¬гүй дээрх хууль зөрчсөн тогтоолын агуул¬гыг баталгаажуулсан Засгийн газрын 243 дугаар тогтоолыг нэмж гаргажээ.Иймд Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүссэн байна.  Ерөнхийлөгчийн энэхүү албан тоот нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэрхэн дур зоргоороо авиралдагийн тод жишээ баримт төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан халдлага гэж зарим хуульчид үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш