Ийм нэрийг хаанаас ч юм бэ бүү мэд ямарч байсан УИХ-ын эрхэм гишүүд гэж өөрсдийгөө нэрлэх дуртай тэдний улаан нүүрэн дээр нь аль хэдийнэ нааж орхижээ. Хусаад ч арилахгүй нэр. Улаанбаатарыг утаанаас салгах гэж утаатай тэмцсэнийг бодохоор үнэхээрч 76 мангуу нэрэндээ таарсан хүмүүс гэлтэй. Утаатай тэмцэхээр жил бүр 3,5 тэрбум төгрөгийг зарцуулж, зургаан жилд 30 гаруй тэрбумыг утаанд зарлагджээ. Нийслэлийн иргэдийн 70 хувь нь уушигны архаг бронхиттой, шинээр мэндлэсэн нярайн ихэнхи нь амьсгалын замын эрхтний гажигтай гэдэг нь нөгөө төслийн зуухаа борлуулах шоу бололтой. Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн хүрээнд “Сэлэнгэ констракшн” компанийнхны гэр хорооллынхонд зориулсан “Хас”, “Өлзий” зуух газар сайгүй дэлбэрэх нь дэлбэрч, буудах нь буудсан үйлдэл Нийслэлд 600 гаруй тохиолдлоо. “MCS” группийн охин компани болох “Сэлэнгэ констракшн” компанийн хувьд энэ жил 70 мянган зуух тараах учиртай. Үүнээс Чингэлтэй дүүргийн арван нэгэн хороонд “Хас”, “Өлзий” зуухыг шахаж чаджээ. Одоо Сүхбаатар, Баянгол, Сонгино хайрхан, Хан-Уул гээд л дүүрэг бүхэнд шахаж, эцэг эхээс өвлүүлсэн гал голомтыг нь нурааж, зуухыг нь ачиж аваад явцгаадаг болжээ. Хас”, “Өлзий” зуухны шахаанд ороогүй бол иргэн бүрт өмчлүүлэх 07 га газрыгнь хурааж, оршин суугаа хашаанаас нь хөөж зайлуулах хатуу болзолтой шахаа газар авч байна. Ийм шахаа хийж байгаа 76-г мангуу ч гэлгүй яахав дээ. Гэрийн давхарга тараах ёстой мангуу бодлого явагдаж байгааг юу ч гэж хэлэх билээ дээ. Хөхөө өвлийн хүйтэн айлчлаад ирчихсэн. Айл бүхэн хаяагаа манаад дулаалгаа хийчихсэн. Нөгөө Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн хүрээнд тараагдах давхарга нь сурагч байхгүй. Гэрээ буулгаж давхарга хий гэх нь холгүй байна. Иргэдийг ингэж доромжилсны ард Мянганы сорилын сантай хамтарч 3,5 тэрбум төгрөгийг зувчуулан завших нь тодорхой.
Усгүй Улаанбаатар – Утаатай Улаанбаатараас аюултай
Бидний түшээд үнэхээр унхиагүй 76 мангуу нэрэндээ таарсан гэдэг нь жигтэйхэн. Өлзий зуух дэлбэрлээ гээд Улаанбаатарынхан утаагаа уугуулаад л хээв нэг сууцгааж байх. Өлзий зуухнаас утаа гарч байна шүү хөө гэлцэнэ. Хас зуухнаас мөн л утаа уугина. Утаагүй түлш биш утаа гаргадаг л үнсэн саарал. Утаатай дайтаад ялагдлаа. Утаатай ч Улаанбаатарчууд амьдарсаар л байна. Харин усгүй бол Улаанбаатарчуудад үхэл. Ингэхлээр утаатай дайтаж 30 тэрбумыг зарлагдаж, ялагдал хүлээж байхаар Устай байхын төлөө 30 тэрбумыг эхний ээлжинд зарлагдвал 76 мангуу биш ухаантай 76 болохгүй юу. Ноёдоо улаан нүүрэн дээр чинь Сэлбэ гол амьсгалаа хураалаа. Араас нь Туул гол тасалдлаа. Нийслэлийн хэрэгцээний усан хангамжийг Туул голын гадаргын усыг ашиглана гэсэн мастер төлөвлөгөөний үлгэр ярьцгааж, суухад Туул нь ширгэж байна. Утаатай дайтахад 30 тэрбумыг зарлагдаж чадсан хэрнээ Туулын төлөө 350-хан сая төгрөг төсөвлөсний цаана утаанаас унах унцаа сайд, хотын дарга нарт илүү байдагтай холбоотой байх л даа. Утаанаас унцаа харж мөнгө суулгахаар Туул, Сэлбэ хоёрын амийг аварч гарах нь Улаанбаатарчуудад амьдрал гэсэн үг. Усгүй Улаанбаатараас хаашаа нүүх болж байна. Саяхан Солонгосын Сөүл хотод очиж, Хан мөрний хөвөөгөөр зорчиж үзлээ. Өмнөд Солонгос улс нь эх газрын болон халуун дулаан орны чийглэг уур амьсгалтай 99,3 хав.дөр.км нутагтай. 50 сая хүн амтай. 1948 онд Бүгд Найрамдах Солонгос Улс болон тусгаар тогтносон. Солонгос улс нь 9 муж, бие даасан долоон хоттой. Нийслэл Сөүл хотноо 10,3 сая хүн оршин суудаг. Хан мөрний хөвөө эрэг орчим нь элс шавар, хог хаягдлаар дүүрч, амьтан хүн ойртохын аргагүй өнөөгийн Сэлбэ, Туулын хөвөө шиг байсныг хэрхэн өөрчилж, соёл амралтын хүрээлэн болгосныг УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэхийн учир нь Сөүлийн 10 сая хүн амарч зугаалдаг Хан мөрөн шиг Туул , Сэлбэ голыг Улаанбаатарчуудын амралтын талбар болгохын төлөө санаа тавихыг хүсэх гэсэн юм.
Хан мөрнийг хөвөөг дагуулан байгуулсан томоохон байгууламж, амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн нь Солонгосчуудын хувьд цэвэр агаараар амьсгалах, эрүүл саруул амьдрах хэрэгцээ нь болжээ. Дархан цаазтай уулаа ухаж, ой модоо хяргаж, амралтын хэдэн гэр буулгаж, ханаа шийрлэж байхын оронд Туул, Сэлбэ голынхоо эрэг хөвөөг Хан мөрөн шиг, Солонгосын Чөн гэ чөн гол шиг яагаад тохижуулж болохгүй гэж. Далан байгуулна гэдэг нь манайх шиг трактораар түрж шороо овоолохын нэр биш байна. Гол, мөрнийхөө усны урсацыг хамгаалах байгууламж болдог төдийгүй голдуу явуулын зөөвөрлөж болдог барилга байгууламжууд баригджээ. Зам ,талбай, машины зогсоол, гүйлтийн зам, зугаалгын зам, майхан саваа бариад гэр бүлээрээ очиж амрах талбай, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох талбай, дугуйгаар явах, уралдах замууд, оройн цэнгээний шуо, бүжгийн талбар хүртэл бүгд голын хөвөөг дагуулан 20 орчим км урт зурвасыг эзлэнэ. Ажлын байрууд ч олноор бий болсон байна. Хөнгөн зууш, хоолны явуулын үйлчлэгээ, дугуй төрөл бүрийн тоглоомын төлбөрт үйлчилгээ тэнд явагдаж байх юм. Голынхоо хөвөөг дагаад бас хөгжил цэцэглэлт хөгжиж дэлгэрчээ. Чөн гэ чөн голын хөвөөнд залуу хосуудын уулзалт зугаалга, оройн цэнгээний газрууд олноор байгуулагдсан нь хэзээ манай Нийслэл ийм болно доо гэхээр атаархмаар ч. Манайх бас хоосонгүй ээ. Туул голыг хамгаалахаар Усны газрынхан төлөвлөж байгаа юм байна. Тэрэлжийн хавиас Туул голыг боож, усан сан байгуулах техник эдийн засгийн үндэслэлээ гаргахаар ярилцаж байгаа нь сайн хэрэг боловч ярьсаар суугаад голоо ширгээчихвэл яана. Мэдэх л ард түмэндээ. Солонгос-Монголын парламентын бүлгэмийн дарга УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын санаачилсан “ Туул- Сэлбэ голын орчныг сэргээн сайхруулах төсөл”-ийг Солонгосын Хан мөрөн шиг Чөн гэ чөн голын цогцолбор шиг нэгэн насны байгууламж болгон тохьжуулах нь Улаанбаатарчуудын хувьд Нийслэлээс сонгогдсон, нийслэлд амьдарч байгаа УИХ-ын гишүүдийн үүрэг юм. Энэ төсөлд тавхан тэрбум төгрөг төсөвлөсөн ч юм уу үгүй ч юм уу бүү мэд чихэнд үл сонсогдоно. Конторын барилгад тэрбумаар нь мөнгө цацаж суухаар Нийслэлчүүдийн ундны цэвэр ус, Туул,Сэлбэ голоо сэргээхэд саяар биш тэрбумаар нь мөнгө одоо гаргахгүй бол ойртоно.
Хан мөрний хөвөөнд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын сэтгэгдлийг сонссоноо толилуулж байна.
Э.Мөнх-Очир: Хан мөрний эргэн тойронд бүхий л хөгжил явагдаж байна. Яг ийм л байгууламж бий болгохыг зорьж явна
-Туул ,Сэлбэ голын орчинг сэргээн тохижуулах төсөл ямар шатандаа байна?
- Манай судалгааны багийнхан нийтдээ 10-12 тэрбум төгрөгөөр хийдэх байх гэж тооцоолж байгаа. Мэдээж энэ нь нэгэн удаа хийгдэхгүй. Байнга шинэчлэгдэж байдаг бүтээн байгуулалтын цогцолбор үйл ажиллагаа. Монгол улс ийм орчинг бүрдүүлэх байх. Нийслэлчүүдэд нэн шаардлагатай амин чухал төсөл шүү дээ.
-Зардал төсөв нэлээд гаргах байхаа?
-Мэдээж хэрэг. Зөвхөн техник эдийн засгийн үндэслэлийг хийхэд таван тэрбум төгрөг. Хөрөнгө оруулалтын анхны төслөөр 700 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн. Наран шарлагын газар гэхэд л ойролцоогоор таван тэрбум төгрөг гарахаар байгаа.
-УИХ-ын чуулганаар дэмжигдэх болов уу. Танд өөрийн гэсэн төсөөлөл бас байгаа байх л даа?
-2012 онд Туул, Сэлбийн төслийг хэрэгжүүлж эхлээд, техник эдийн засгийн үндэслэлийг гаргах зорилготой ажилласан. УИХ-д асуудлаа оруулаад таван тэрбум төгрөгийн төсөв батлуулахаар болоод байгаа. Одоо хэлэлцүүлэг нь явж байна. УИХ-ын 76 гишүүн гарын үсгээ зураад дэмжсэн байгаа. Хан мөрний эргэн тойронд бүхий л хөгжил явагдаж байна. Яг ийм л байгууламж бий болгохыг зорьж явна. Гол мөрний ус хэрхэн эрүүлжиж , урсац нь тогтвортой байгааг харж байна. Эргийнхээ хоёр талаар 20 гаруй км урт үргэлжилсэн байна. Ийм хэмжээний хөгжлийг Туул, Сэлбийнхээ дагуу хийх гэж байгаа нь хөгжилтэй орнуудын туршлагаас санаа авах зүйл их байна.
-Эхний ээлжинд юунаас нь эхлэнэ гэж төлөвлөж байна?
-Бидний барих гээд байгаа гүүр, барилга байгууламж, дэд бүтэц нь хоорондоо яаж уялдах вэ гэдгийг эхлээд гаргаж ирэх зорилготой. Төсөл дэмжигдээд эхэлсэн цагтаа хамгийн түрүүнд Туул, Сэлбийнхээ дагуу байгаа дэд бүтцийн асуудлыг тодруулбал гүүр, зам, газар доорх барилга байгууламж, бохирын шугамууд хаагуур нь явах вэ гэдгийг шийдвэрлэнэ. Дараа нь үзэмж бүхий тохижилтын ажлууд хийгдэнэ. Өнөөдөр Туул голын ус нь татраад байна. Усны урсацыг бүгдийг сэргээх зорилготой төсөл шүү дээ. Туулын хэмжээнд цэвэрлэх байгууламжыг шинэчлэх, бохирдсон усыг цэвэрлэхэд шинээр байгууламж бий болох ёстой. Улаанбаатар хотыг анх байгуулж байсан хүмүүс гадаргын усыг ашиглах, ахуйд хэрэглэх усыг усан сан байгуулж байгаад тэндээсээ ашиглъя гэсэн санааг оруулсан байсан. Дэд бүтцийн асуудалд сэргээн босголт хэрэгтэй. Дараа нь тохижилтын ажлууд хийгдэнэ.
-Сөүл хотын иргэд юу хэлэв?
-Хан мөрөн бол манайдаа хамгийн том голуудын нэг нь. Солонгосын Нийслэл Сөүл хот маань Хан мөрний хоёр эргээ дагаад хөгжсөн. Мөрнийхөө хоёр талаар дагасан нийтдээ 30 гаруй гүүртэй. Хурдны зам болоод энгийн замаа ч бас оруулж тохижуулсан. Хан мөрөний цэцэрлэгт хүрээлэн бол Сөүл хотын 10 гаруй сая иргэдийн тав тухыг бүрдүүлсэн амралтын газар. Гол мөрөнийг өөрийг нь цэвэр байлгахад зориулагдсан цогц барилга байгууламж бүхий тохижилттой голын эрэг орчим газар юм. Эргийг нь дагаад өдөрт хэдэн мянган дугуйтай хүн явдаг. Дугуй түрээслэгчид ч их ирдэг. Ганц онцлог нь бие засах газрууд , бусад барилга байгууламж нь бүгд зөөврийнх. Хөрсөнд янз бүрийн сөрөг нөлөө үзүүлсэн зүйл энд байхгүй. Машины зогсоолууд нь хүртэл тусгай замтай. Дундаа нүхтэй байгууламжыг энд бий болгож ашигласан голоор нь зүлэг ургасан нь сонин сайхан харагдаж байгаа биз дээ. Явган хүн алхах, дугуй унах зориулалтын талбайтай. Спортын чөлөөт тоглоомууд энд явагддаг Эргийнхээ доогуурх замын доогуур том барилга байгууламж байгаа. Энэ байгууламжийн туслалцаатайгаар хотын бохир ус, голруугаа ордоггүй. Мөн хөрсөн дээрхи борооны ус, гадаргын устайгаа хамт гол руу ордог. Хог хаягдал бохирдлыг тэр хоолойгоороо дамжуулаад цэвэрлэх байгууламж руу аваад явчихдаг. Хан мөрөн бол өмнө нь жижигхэн гол байсан. Манайх өөрсдөө их хөдөлмөрлөж ажилласны үр дүнгээр ийм том мөрөн болгож чадсан. Энэ мөрөн урагшаагаа Хятадын өмнөд далайтай нийлдэг. Хүмүүс усан онгоцоор очдог байсан. Тайван бус байсан учраас яг өнөөдрийнх шиг тухтай аялж явдаггүй байлаа. Одоо цаг үе маш тайван болсон учраас улсаас хөгжүүлж, иргэдийнхээ амар амгалан орчинг бүрдүүлэхийн төлөө маш сайхан тухтай орчинг бүрдүүлсэн. Та нар харж байна. Улаанбаатар хотоо ийм болгох гэж яваа чинь сайхан санагдлаа. Та бид удам угсаа гарал үүсэл нэг шүү.
Эх сурвалж: