Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдлээ. Ц.Батбаяр гишүүн, дэг бол өөрөө онцгой үүрэгтэй. Жишээ нь бид Ерөнхий сайдаас асуулга асууж байдаг. Тэгээд асуулгын хариуг сонсох, асуулт асуух процесст хугацаа өгөхөөр тэр хугацаандаа чанар нь алдагддаг, үр дүнд хүрдэггүй. Асуулга бол УИХ-ын өөрийнх нь хяналтын нэг хэлбэр байсаар байтал үр дүнгүй болж, утгаа алдаж байгаа явдал бий. Зүгээр л нэг хэсэг нь асуугаад, нөгөө нь хариулсан болоод үлдэж байна гэлээ.
Ж.Сүхбаатар гишүүн, Ер нь Засгийн газрын тэргүүн ч бай бодлогоо авч гардаг, хамгаалдаг байх ёстой байтал хэн нэг албан тушаалтнууд УИХ дээр орж ирээд ярьдаг, сайд нь яамныхаа нөхөд рүү асуудлыг түлхдэг хэмээн хэлж байлаа. Тийм болохоор уг хуулийн төслийг санаачлагчид “асуултад худал хариулвал” гэсэн зүйлийг тусгажээ.
Хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт гишүүн, Үндсэн хуульд заахдаа УИХ-ыг хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж заасан. Гэтэл бидний баталсан хууль амьдралд хэрэгжихгүй байна гэж их ярьж байна. Ард иргэдийн дунд төр засгийн нэр хүнд унаж байна. Асуулгад хариулахдаа худлаа ярьж болохгүй, тэгвэл арга хэмжээ авдаг байх, мөн цаг үеийн асуудлыг дараалал харгалзахгүй УИХ-аар хэлэлцдэг байя гээд байгаа юм гэлээ.
С.Бямбацогт гишүүн, хууль хэрэв батлагдвал УИХ-ын гишүүний асуулгад хариулахдаа тухайн албан тушаалтан худал мэдээлэл өгөх юм бол арга хэмжээ авах саналыг тухайн байгууллагын холбогдох удирдах албан тушаалтанд нь мэдэгдэнэ гэсэн зүйлийг оруулж өгч байгаа гэлээ.
Д.Ганхуяг гишүүн хэлэхдээ, гүйцэтгэх засаглал энд орж ирээд худлаа ярьдаг. Бодитой эсэхийг асуугаад байхад л үгүй ээ, тийм гээд ярьдаг. Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ худал гэдгийг нь ард нийтээрээ л мэдэж байгаа, илэрхий асуудал байдаг гэсэн юм.
Н.Ганбямба гишүүн, УИХ-ын хууль, дэгийн тухай хуулийг бага багаар ингээд сэглээд байхгүй, дорвитой өөрчлөх хэрэгтэй. Бас тэр хянан шалгах функц манай УИХ-д алдагдсан байгаа. Тэгэхээр худдаа хэлсэн сайд нарыг эргүүлэн татдаг, огцруулдаг өөрчлөлт л хийвэл хууль болж чадна шүү. Асуулга явж байхад барин тавин худлаа ярьвал сайд нар дээр арга хэмжээ дорвитой авах, тэгэхгүй бол энэ оруулж ирж байгаа заалт бас л үр дүнгүй болно гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өөрийн саналаа хэлэхдээ, Канадын парламент, Германы Бундестаг болон бусад орны туршлага дээр тулгуурлан ярив. Тэрээр Монгол Улс ямар засаглалтай улс вэ гэдэг дээрээ тулгуурлан судалгаа хийж, хуулах заримыг нь хуулж, боловсруулахыг нь мөн чанартай хийж, сайтар ярилцан тулхтай өөрчлөлт хийх хэрэгтэйг дурдаад, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад 76,9 хувиар санал дэмжигдэж, Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжлээ.