Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Монгол Ардын Хувьсгалт Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Эх орон- тусгаар тогтнол- шударга ёс” Үндэсний хөдөлгөөний гишүүн байгууллагууд, “АНАТХ” ТББ, “Миний Монголын газар шороо” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Тусгаар тогтнол” эвсэл, Үндэсний “Хас” хөдөлгөөн ТББ, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ
, “Даяар Монгол” ТББ, “Шударга ёсны хувьсгал” Үндэсний оюутны Холбоо ТББ, “Нийгмийн хүч – либерал залуучуудын холбоо” ТББ, Улс төр, стратеги судлалын хүрээлэн, “Иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв” ТББ-ууд санал дэвшүүлсэнийг УИХ-ын гишүүн З.Алтайгаар уламжлан УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон нь олны анхаарлын төвд байна. Тэд
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн
28.61, 28.62, 28.63 ,28.64 , 39.101, төслийн 49 дүгээр зүйлийн 5.6.1, 5.6.2, 5.6.3, 5.6.4. төслийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 54.1.5, 54.1.6, төслийн 58 дугаар зүйлийн 58.5, 58.6,төслийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, төслийн 46 зүйлийн 46.2.1 46.2.2 –ыг тус тус шинэчлэн найруулах, зарим зүйл заалтыг хасахаар нийтдээ 48 саналыг өргөн барьжээ. Тэдгээрийн дотроос хамгийн онцлог санал гэвэл УИХ-ын гишүүнээс бусад улс төрийн аливаа албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн санал хураах өдрийг дуусах хүртэл хугацаанд үүрэгт албан тушаалаасаа түр түдгэлзэнэ. Мөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл 28.61-д заасны дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэж, Засгийн газраас нэр дэвшээгүй насаар хамгийн ахмад гишүүн нь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. 28.63 Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл 28.61-д заасны дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэж, дэд сайд түүний үүргийг гүйцэтгэнэ гэсэн нэмэлтүүд нь нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн тэгш, шударга ижил гараанаас сонгуулийг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Гэвч эрх баригчид тэдгээр саналыг авч үзэхгүй ч байж чадах л юм .