ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Авирмэдын Батсайхан Польш улсад саатуулагдаад байсан. А.Батсайхан нь БНПУ-ын хууль сахиулах албаныханд саатуулагдаж, улмаар манай Элчин сайдын яаманд тус улсын Люблин дэх Прокурорын газраас албан тоот ирүүлсэн талаар бид мэдээлж байсан. Польшийн талаас манай улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлсэн албан тоотын агуулгыг хүргэхэд:
«Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн нэг, 258 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн Авирмэдын Батсайханд тус улсын Баруун Люблин дүүргийн шүүхээс гурван сарын хугацаатай хорих шийдвэрийг гаргасан. Авирмэдын Батсайханыг 2004-2007 онд БНПУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа янжуур тамхи хилээр хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн байж болзошгүй гэж сэжигтнээр татан шалгаж эхэлсэн» гэсэн мэдээллийг ГХЯ-наас өгч байсан.
Гэвч Авирмэдын Батсайхан суллагдаж эрх чөлөөтэй болсон хэдий ч сулласан үндэслэл, шалтгааны талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
С.Амар
МОНЦАМЭ