Ойрын өдрүүдэд цасаар шуурах бөгөөд салхи, шуургатай үед иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Энэ сарын 25-26-нд баруун болон төвийн нутгаар, 27-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурч, салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, автозамын нөхцөл байдал хүндрэлтэй байгааг анхаарах; /дулаан хувцас, бензин шатахууны нөөцтэй байх хэрэгтэйг ч сануулав. Хэдийгээр нийт нутгаар гол мөрөн нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөстсөн байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор энэ жилийн хувьд мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байгаа учир мөсний даац хүн, мал, автомашиныг зорчиход мөс цөмрөх аюултай байгааг анхааруулж байна.
Иймд, иргэд, малчид, жолооч тээвэрчдэд анхааруулахад зам, цаг товчлох хэлбэрээр гол мөрөн гаталж баталгаагүй зам гүүрээр зорчсоноос гол мөрөнд осолдох, цөмрөх тохиолдол өвлийн улиралд их байдаг. Тиймээс баталгаатай зам, гүүрээр зорчиж мөсөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Д.Эрдэнэ
МОНЦАМЭ