Монголоос олон улсын эрдэмтдийн баг 15 зулзаган динозаврын чулуужсан үлдэгдэл бүхий үүр олжээ. Эртний гүрвэлийн ийм олон зулзага анх удаа олдож байгаа аж. “Journal of Paleontology” сэтгүүлд гарсан нийтлэлд бичсэнээр, протоцератопс буюу “Protoceratops andrewsi” төрөлд харьяалагдах ийм олдвор урь огт олдож байгаагүй юм.
Ойролцоогоор 2,3 метрийн голчтой цар хэлбэрийн үүрэнд эртний гүрвэлийн 15 араг яс байсны 10 нь бүрэн бүтэн хадгалагдан үлджээ.
Палеонтологичид араг ясыг судлаад зулзаган динозаврууд болохыг тогтоосон байна. Бүх араг яс нь жижиг хамар, нэлээд том нүдтэй, эвэргүй, бас цээжний бахгүй аж.
Үүрийг элсэн шуурга дарснаар зулзагуудыг үхсэн гэж судлаачид үзэж байна. Цаг агаар гэнэт муудсан учраас динозаврууд аврагдаж чадаагүй бололтой.
Ямар ч байсан энэ олдвор эрдэмтдэд протоцератопсуудын амьдралын тухай багагүй зүйлийг илтгэж өгчээ. Зулзагууд төрснөөсөө хойш хэсэг хугацаанд үүрэндээ байж, эцэг, эх нь үр удмаа тэжээдэг болох нь тодорхой болов.
Нэг үүрэнд зулзаган динозаврууд ийм олноор байсан нь 70 сая жилийн өмнө энэ амьтан олон зулзага гаргаж “хүүхдийн” эндэгдлээс сэргийлдэг байжээ.
Монголын нутаг дэвсгэрт 70 сая жилийн өмнө бусдын зулзагаар хооллодог янз бүрийн теропод байдаг байжээ. “Палеонтологичид үүрийн ойролцоогоос велоцирапторын араг яс олсон байна. Энэ амьтан бусдын зулзага идэх дуртай байсан байж болох юм” гэж Америкийн Род-Айлендын их сургуулийн судалгааны багийн ахлагч Дэвид Фастовски ярьжээ.
Протоцератопсууд өдөр, шөнийн аль ч цагт идэвхтэй байдаг бол, велоцирапторууд голчлон шөнийн цагаар ангуучилдаг байсныг саяхан эрдэмтэд тогтоосон байна. Зулзагууд унтаж байх үеэр махчин динозавр үүр рүү халддаг байсан байж болох аж.
З.Амгалан
МОНЦАМЭ