Энэ бол Ангараг гариг дээр амьдрал байгаа эсэхийг судлах ажилд ашиглах дараагийн төхөөрөмж юм. "Curiosity" буюу сониуч зан нэртэй НАСА-н хамгийн сүүлийн үеийн машин улаан нүдэн гариг руу аялалаа эхлэхэд бэлэн болжээ. Эрдэмтэд ангараг гаригийн уур амьсгалд бичил биетэн хөгжих боломжтой байсан эсэхийг судлах зорилгоор 2.5 тэрбум долларын өртгөөр бүтсэн машиныг ирэх бямба гаригт илгээнэ.
Curiosity машин төрөл бүрийн багаж хэрэгсэл, лаборатори зэргээр тоноглогдсон учраас хаданд өрөмдлөг хийж, гаригийн гадаргаас дээж аван, үүнийгээ шинжлэх хүчин чадалтай юм байна.
НАСА-н Астробиологийн хөтөлбөрийн захирал Мари Войтек хэлэхдээ "Бидний мэддэг амьдралын хэлбэр тэнд байлаа гэхэд түүнийг илрүүлэх нь амар биш байх болно, дэлхий дээрх амьдралаас тэс өөр амьдрал байвал яах вэ гэсэн томоохон асуулт ч бас байгаа" гэжээ.
Судалгааны машиныг энэ сарын 26-нд эх дэлхийгээс хөөргөхөөөр төлөвлөсөн бөгөөд 2012 оны наймдугаар сард ангараг гариг дээр газардах юм байна.
Curiosity машин 687 өдрийн турш улаан нүдэн гаригийн гадарга дээрх Гэйл нэртэй 3.5-3.8 тэрбум жилийн настай тогоог судална.
Э.АМАР