Нохой хүний хамгийн үнэнч нөхөр гэж ярьдаг. Тэгвэл Хятадад нэгэн нохой нас барсан эзнийхээ булшийг долоо хоногийн турш сахисан байна. Нохойны энэ үнэнч байдал Шандон мужийн Киндао хотын ойролцоо байдаг Панжиатун тосгоны оршин суугчдын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
Тосгоны ахмад оршин суугч Лао Пан шар нохойг тэжээж өсгөсөн байна. Харин тэрээр энэ сарын эхээр нас эцэслэхээсээ өмнө хоёр сар гаруйн хугацаанд ганцаараа амьдарч байжээ.
Лаог оршуулсны дараа шар нохой ч алга болсон байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа хүмүүс нохойг эзнийхээ булшны хажууд байж байхад нь олжээ. Нохой долоон хоногийн турш эзнийг нь оршуулсан газар үлдэж, өөр тийш явахгүй байсан гэнэ.
Нохой хоолгүй байгааг анзаарсан тосгоны оршин суугчид түүнийг гэрт нь эргүүлэн авчирч, талх өгчээ. Гэвч нохой талхыг идчихээд буцаад оршуулгын газар луу явсан байна.
Панжиатун тосгоныхон нохойд байнга хоол авчирч өгдөг байжээ. Тэд нохойд зориулан эзнийх нь булшны ойролцоо үүр засч өгөхөөр төлөвлөсөн байна.
Э.АМАР