Муаммар Каддафигийн хүү, түүний залгамжлагч Сэиф ал-Ислам Каддафиг бямба гаригт Ливийн өмнөд хэсгийн цөлөөс дөрвөн хамтрагчийнх нь хамт баривчилсан. Түүнийг Нигери лүү гаргахаар цөлөөр газарчилж явсан хөтөч нь зэвсэгт дайчдад барьж өгсөн байна. Олон улсын эрүүгийн шүүх Каддафигийн хүүг эрэн сурвалжилж байсан ч өчигдөр ахлах прокурор Сэифийг шүүх ажиллагааг Ливид явуулж болох талаар мэдэгдэл хийсэн байна.
Луис Морено Окампо хэлэхдээ "Ливийн шинэ засгийн газар Сэиф, Сеннуси нарыг яллах эрхтэй, хэрэв тэд шүүх ажиллагааг явуулбал манай хууль дүрмийн дагуу олон улсын шүүх хөндлөнгөөс оролцохгүй" гэжээ.
10 –р сард ҮШЗ-ийн дайчид Сирте хот руу дайралт хийж, Сэиф аль-Исламын эцэг Муаммар Каддафиг баривчилсан. Төрөлх хотдоо бүгж байсан Каддафи баривчлагдах үеэрээ авсан шархаа даалгүй нас барсан гэж Ливийн ерөнхий сайд болон ҮШЗ-ийн хэд хэдэн төлөөлөгч мэдэгджээ.
Э.АМАР