Австралийн иргэн Жонас Солари минутанд 131 удаа толгой дээрээ эргэж, дэлхийн дэд амжилт тогтоосон байна. Түүнийг анх 129 удаа эргэсэн гэж бүртгэсэн ч удаашруулсан бичлэгээс харан дахин шүүхэд 131 байсан нь батлагдсан байна.
Бендадо буюу нүдээ боож байгаад рубик шоо эвлүүлэх тэмцээнд шоог 65 секундэнд эвлүүлж дээд амжилт тогтоосон байна. Нүдээ боохгүй шоо эвлүүлэх дээд амжилтыг Австралийн иргэн 6 секундэнд эвлүүлснээр тогтоогоод байгаа юм.
Америкийн иргэн Жуди 7 метр өндөрт байгаа сагсан бөмбөгийн цагираганд бөмбөг углаж дээд амжилт тогтоосон байна. Түүний өрсөлдөгчийн оролдлого бүтэлгүйтсэнээр Жуди дээд амжилтын эзэн болсон байна .
Мөн Америкийн иргэн Дэррен Тэйлор 11 метр өндрөөс элгээрээ чөлөөт уналт хийн 30-хан см гүехэн усан дээр буусан байна. Дэррен 2005 оноос хойш өөрийнхөө рекордыг 11 удаа эвдсэн. 11 метр өндрөөс ямар ч гэмтэл бэртэлгүй үсрэхэд тусгай техник хэрэгтэй байдаг гэнэ.
Шведийн уран жолоодогч Стантман машиныхаа хажуугийн 2 дугуйн дээр 13 цаг 34 минут буюу 371 км замыг тасралтгүй туулж дээд амжилт тогтоосон байна.
Америкийн тамирчин Триггер Гамм 2005 онд бартаат замын мотоциклоор 84 метр урт харайж, дээд амжилт тогтоогоод байсныг Австралийн залуу тамирчин Роби Мадисон 106 метр урт харайж рекорд тогтоож эвджээ.
Шинэ Зеландын иргэн Мартин Де Жон 15 ширхэг 4 мм өртгөн 154Х200 см хэмжээтэй шилэн ханыг тоглойгоороо мөргөж нэвтлэн дээд амжилт тогтоосон байна. Тэрээр 1 ханыг 20 секундэнд багтаж нэвтлэх даалгавартай байсан. Шилэн хана мөргөх хүч нь өндөр давхраас тарвас шидэхэд бяцардагтай адил доргилт өгдөг байна. Урдны рекорд нь 11 шилэн хана байжээ.
Харин Монголчууд бид юугаараа дутахав энэ онд 6002 бөхийг барилдуулж Өвөр Монголчуудаас урьтаж, Гиннесийн дээд амжилт тогтоосон.
Shuum.mn