logo
 Роберто Кавалли Тель-Авивын загварын шоунд оролцжээ

Роберто Кавалли Тель-Авивын загварын шоунд оролцжээ

2011/11/27
Италийн алдарт загвар зохион бүтээгч Роберто Кавалли Израйлийн Тель-Авив хотод Ойрхи Дорнодын үндэстнүүдийн хэв маягийг харуулсан хаврын тод чамин хувцасны загваруудаасаа танилцууллаа. Гэхдээ үзэгчдийн суудлыг Европын нэр хүндтэй алдартнууд болон загвар зохион бүтээгчид дүүргээгүй. Харин Израйлийн урдаа барьдаг чадварлаг зохион бүтээгчид суудлыг дүүргэсэн байжээ.  Тель-Авив хотод анх удаа дэлхийн эхмжээний загварын шоу болсон бөгөөд зохион байгуулагчид олон сая доллар зарцуулжээ.  Италийн алдарт загвар зохион бүтээгч Кавалли Израйлийн загварын шоуг дэмжиж оролцсон нь цаашид Израйлийн загвар өмсөгчид дэлхийд гарч ирэх үүд хаалыг нээж өгсөн хэрэг боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Израйль улс нь чамин загварын бүтээгдэхүүний бизнесээс жилд 150 сая доллар олдог. Энэ төрлийн бизнесийн өсөлт 6-8 хувьтай байна. Энэ төрлийн шоуг олон удаа зохион байгуулах юм бол Израйль улс дэлхийн загварын шоуны тавцанд гарч ирж болно гэж Израйлийн загвар зохион бүтээгч Йосеф Перетз үзэж байна. Израйлийн загварын шоу бизнес Италийн Роберто Кавалли зэрэг алдартай загвар зохион бүтээгчдээр дамжуулан дэлхийн тавцанд гарч иэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш