Лондонгийн Панкрасын олон улсын хурдны галт тэрэгний буудал бол Британийн арлыг Европын эх газартай холбодог дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй завгүй бөгөөд жилд 10 сая орчим хүн зорчдог том зогсоол юм. Хурдны галт тэрэг 300 км/цаг хурдалж, Лондонгоос Парис ороход 2 цаг л зарцуулдаг байна. Харин Английн нэгэн дизайнер галт тэрэгний үйлчилгээнд хувьсгал дэвшил хийх санаа байдаг байна. Тэрээр галт тэрэгний хурдыг нэмж зорчигчдод хурдан шуурхай үйлчлэх боломж байгаа гэж үздэг байна. Тэрээр хурдны галт тэрэгний хөдөлгүүр, загвар дизайныг өөрчлөхгүй. Харин галт тэрэгний зогсоолыг үгүй хийж, хүмүүс дуртай газраасаа хурдан галт тэргэнд сууж болох онол юм байна. Учир нь Панкрас зогсоолд хүрэх гэж хүмүүс машин, автобус, такси хөлөглөж, замдаа түгжээнд саатаж, цаг их алддаг байна. Дизайнер Пол Прийстмэнийхаар бол үйлчилгээг хурдан шуурхай болгохын тулд орон нутгийн жижиг галт тэрэг хотын гудамжаар явж хүмүүсээ суулгаад Лондон болон Парисын чиглэлд зогсолтгүй явах том хурдан галт тэргэнд холбогдоно. Гэхдээ 2 галт тэрэг явуут дундаа холбогдож нийлсэн коридороор хүмүүсээ зөөх юм байна. Хүмүүсээ шилжүүлсний дараа орон нутгийн жижиг галт тэрэг их галт тэрэгнээс салж, буцаад хот руугаа явна. Тэгэхээр галт тэрэгний зогсол гэдэг нүсэр байгууламжны хэрэггүй болно. Хүмүүс аль нэг ойролцоох галт тэрэгний буудлаас хурдны галт тэргэнд шилжин суудаг болох юм байна. Хэдийгээр энэ нь санаа боловч биелэхийг үгүйсгэх аргагүй юм. Мэдээж ийм төрлийн галт тэрэг бүтээхэд цаг хугацаа, засгийн газрын дэмжлэг, удаан хугацааны хөрөнгө оруулалт шаардагдана. Хурдны галт тэрэг гэдэг их өртөг шаардсан ашгаа нөхөхөд хугацаа их ордог байгууламж юм.
Shuum.mn
Shuum.mn