Германы алдарт инженер, зохион бүтээгч, дизайнер, Луиги Коланиг мэдэхгүй хүн гэж дэлхийд байхгүй. Луиги биодинамик буюу байгаль дээр байгаа амьд биетийн гадаад төрхийг техник технологи дээр гайхалтай харуулж чаддагаараа алдаршсан нэгэн юм. Тэрээр Италийн Милан хотод ирээдүйн агаарын болон газрын тээврийн хэрэгслийн үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрээр би үргэлж хүн төрөлхтний текникийн дэвшлээс 20 жилээр түрүүлж явдаг гэж сайрхдаг байна. Луиги 80 насыг зооглоод байгаа боловч мянга гаран бүтээл гаргаад байгаа юм. Тэрээр байгалийн тогтцоос санаагаа авч дизайн загварынхаа санааг авдаг байна. Луиги мөн алдартай шумбагч бөгөөд далайн гүний байгалийн тогтоцоос санаагаа авдаг байна. Жишээ нь загас шиг хэлбэртэй усан доогуур явагч хөлгийн загварын санааг аварга загаснаас авчээ. Түүнийхээр бол 215 сая жилийн настай хамгийн орчин үеийн шумбагч хөлөг юм байна. Учир нь аварга загас одоогоос бараг 215 сая жилийн өмнө үүсчээ. Луиги Колани Хятад, Энэтхэг, ОХУ зэрэг хөгжиж байгаа орнуудаар явж, өөрийнхөө загвараас танилцуулахыг хичээдэг. Учир нь эдгээр улсууд 22-р зууны технологийн чиг хандлагыг тодорхойлох юм байна. Тэрээр ярихдаа, Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. Дэлхийн бүх мөнгө Хятадад цугларч байна. Гэхдээ Хятадуудад одоохондоо техник технологийн салбарт тэргүүлэх сонирхол байхгүй байх шиг байна. Харин Герман улс аль хэдий нь технологийн салбарт дэлхийн бүх улсуудыг тэргүүлсэн” гэжээ.
Түүний 1980-аад онд зохион бүтээж байсан салхи зүсч явахад зориулагдсан хойшоо ууссан хэлбэртэй ачааны автомашины загвар өнөөдрийг хүртэл ачааны машины загварыг тодорхойлж байна.
Shuum.mn
Түүний 1980-аад онд зохион бүтээж байсан салхи зүсч явахад зориулагдсан хойшоо ууссан хэлбэртэй ачааны автомашины загвар өнөөдрийг хүртэл ачааны машины загварыг тодорхойлж байна.
Shuum.mn