Пакистаны эрх баригчид садар самуун сурталчилсан мессеж илгээхийг хоригложээ. Тэдний гаргасан хуулиар Пакистанчууд заавал амаар ярилцаж байж болзоонд гарах болох нь ээ.
Пакистаны эрх баригчид харилцаа холбооны бизнес эрхэлдэг команиуддаа хандаж, хүмүүсийг хоорондоо гар утсаар SMS буюу садар самуун сурталчилсан текст мессеж явуулахыг хоригложээ. Үүнд ойролцоогоор садар самуунтай холбоотой 1100 англи үг, Уйрду хэл дээр 600 гаруй нийт 1700 орчим үг хэллэг, өгүүлбэр илгээхийг хориглосон байна. Жишээ нь нүцгэн, тайчих, бааранд орох зэрэг үг багтсан байна. Шинэ хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх ёстой байсан боловч хэд хоногоор хойшилжээ. Учир нь гар утасны компаниуд эрх баригчдаас ойлгомжгүй хуулийн талаар тодруулга авахыг хүсчээ. Ардчилсан чөлөөт оронд бол сонирхолтой ч юм шиг, инээдтэй ч юм шиг хууль. Харин Хууль хяналт хатуутай лалын шашинт орнуудын хувьд хууль бол хууль. Хуулинд мөн бие биенээ өдсөн, сонирхсон, бэлгийн дарамт учруулсан утгатай үг хэллэгтэй мессежийг хориглосон байна. Пакистаны эрх баригчдын гаргасан хуулиар бол ард иргэд нь заавал амаар ярилцаж байж болзоонд гарах эсвэл баар саванд чөлөөт цагаа өнгөрөөх болох нь ээ. Хууль хэрхэн хэрэгждэгийг цаг хугацаа л харуулах байх.
Shuum.mn