АНУ-ын зэвсэглэлд Хятадын сая гаруй хуурамч эд ангиас бүтсэн техник хэрэгсэл байна. Гэхдээ мэргэжилтнүүд Хятадыг бус харин АНУ-ын эрх баригчдыг өөрсдийг нь буруутгаад байна. Нэгдсэн Улсын байлдааны зэвсэг техникийн аюулгүй байдал алдагдахад хүрээд байна. Учир нь Хятадын хуурамч бүтээгдэхүүний зах зээлд байлдааны техникийн электрон эд ангийг ямар ч хяналтгүйгээр худалдаалагдаж байна. Хуурамч бүтээгдэхүүнүүд жинхэнэ оригиал бүтээгдэхүүнээс даруй 10 дахин хямд байгаа юм. АНУ-ын хуулиар дахин сэргээн засварлаж үйлдвэрлэсэн эд анги хүртэл хуурамч, баталгаагүйд тооцогддог байна. Нэгдсэн Улсын аюулгүй байдал хариуцсан Сенатын зөвлөлийн гишүүдийн үзэж байгаагаар сая гаруй хуурамч бүтээгдэхүүн аль хэдий нь АНУ-ын байлдааны зэвсэг техникт нэвтэрчээ. Хуурамч баталгаагүй бүтээгдэхүүн зэвсэглэлд нэвтэрснээр техникийн аюулгүй ажиллагаа аладагдана гэж тэд үзэж байгаа юм. АНУ-ын худалдаа хариуцсан төлөөлөгчид Хятад улсад ирж өөрсдийн биеээр шалгалт хийх гэхээр Дундад улсын эрх баригчид тэдэнд виз олгохоос татгалздаг байна. Дэлхийн бараг бүх эвдэрсэн, хэрэглээ нь дууссан чипс буюу электрон бараа бүтээгдхүүний хаягдал хог Хятадын Шин Жиан мужийн дахин боловсруулах үйлдвэрүүдэд ирдэг байна. Хаягдал электрон барааг дахин дахин боловсруулах үйлдвэрийн ажилчид хаягдал барааг задалж дахин хямд хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Зарим тохиолдолд тэд электрон бүтээгдэхүүний эд ангиудад дахин шинэ шошго наадаг байна. Тиймээс хуурамч эсвэл жинхэнэ эсэхийг танихад хүндрэлтэй байдаг байна. Зөвхөн үнийн зөрүүгээр л мэдэж болдог байна. Гэхдээ зарим тохиолдолд худалдан авагчдын сул талыг ашиглан хуурамч барааг жинхэнэ барааны үнээр ч зарах тохиолдол гардаг байна. Хуурамч эд ангиар хийсэн бүтээгдэхүүн яг л шинэ юм шиг ажилладаг. Хэрэв үгүй байсан бол бид зах зээлээс шахагдах байсан. Худалдан авагчид эргэн ирж гомдол гаргадаггүй гэж худалдагч ярьж байна. Эелктрон барааны хуурамч эд анги голдуу интернетээр зарагддаг. Тэдгээрийн ихэнх нь АНУ-ын зэвсэгт хүчний Ф-16 байлдааны онгоц болон тэнгисийн хүчний байлдааны хөлөг онгоцонд хэрэглэгддэг байна. Нэгдсэн улсын мэргэжилтнүүд хуурамч электрон барааны сүлжээг таслан зогсоох, Америкт нэвтрүүлэхгүй байхын тулд Номхон далайн 2 эргийн дагуу харуул хамгаалалтыг чангатгаад байна. Гэхдээ Нэгдсэн улсын байлдааны зэвсэглэлд электрон барааны хуурамч эд ангиуд нэвтэрч байгаа нь Хятадуудын буруу биш харин Нэгдсэн Улс, батлан хамгаалах зардлаа хассантай холбоотой гэж мэргэжилтнүүд өөрсдийг нь буруутгаж байна. Батлан хамгаалахын төсөв хасагдахаар үйлдвэрлэгчид хямд үнээр байлдааны техник, бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр артгагүйд хүрдэг байна.
Shuum.mn
Shuum.mn