12 сар гарлаа. Он цагийн зааг дээр бид улирч буй энэ ондоо хийж бүтээсэн ажлуудаа дүгнэж, ирэх оныхоо ажлыг төлөвлөдөг. Хийж бүтээсэн бүхнээ бодон бясалгаж, ирэх ондоо их үйлсийг амжуулахаа төлөвлөн суугаа уншигч танд TV ZONE сэтгүүлийн нэгэн шинэ дугаар хүрч байна. Сэтгүүлийн хамгийн хүндтэй хойморьт “Дугаарын зочин”-оор олноо хийлч Дээгий хэмээн танигдсан Ч.Дэлгэрцэцэгийг урилаа. Түүний тоглолтын талаар болоод гэр бүл, хайр сэтгэл, уран бүтээлийн талаар зөвхөн TV ZONE сэтгүүлээс уншаарай.
Сэтгүүлээ нээгээд хамгийн түрүүнд уншдаг Шар хуудаснаа энэ цагийн Ану хатан хэн болох, алаг нүдэн Одноо охинтой болсон тухай, Классик Жем хамтлаг ямар зуршилтай болсныг, бөмбөрийн гайхалтай хэмнэлийг бусдад мэдрүүлдэг ч “даруухан” зантай бөмбөрчид анх удаа нэгдэж байгаа тухай шар мэдээ дуулгаж байна. Мөн ирээдүйн 3 охин хамтлагийг Ньюансынхан төрүүлэх болсныг “шар хуудас” задаллаа. Энэ булан таны хорхойг дарна гэдэгт бид итгэж байна.

Уншигч бүрийн заавал унших сэдвүүдийн нэг болсон “Энэ сэдвээр” булан. Энэ цаг үед хүний амь ямар үнэ цэнэтэй болсныг “Үнэгүй амь” гарчиг дор хөндлөө. “Зүүний үзүүрт тогтох шар будаатай зүйрлэм хүмүүн заяаны үнэ цэнэ өнөө цагт үнэгүйдсээр…” байгааг сэтгүүлч Ш.Хүрэлбаатарын хөндсөн эл нийтлэл уншигч танд нэгийг ухааруулах бизээ.
Гэр бүлийн гишүүн бүрт манай сэтгүүлийн мэдээлэл бүр зориулагдсан байдаг учраас гэрийн эрчүүд спортын мэдээгээ, харин гэрт гэгээ татуулах бүсгүйчүүд маань цүнхэн дотроо заавал байх эд зүйл, гал тогооны өрөөг хэрхэн зохион байгуулах, толигор зөөлөн гартай болох арга, харин багачууддаа зориулсан “хүүхэд” булан гээд бүх насныхны сонирхолтой мэдээлэл энэ дугаарт багтлаа. Мөн дээр нь гэр бүлийн гишүүн бүрт зориулан уураг тархийг үргэлж сэргэг байлгадаг 5 хүнсийг “Эрүүл мэнд” буланд танилцуулсан учир эдгээр хүнсийг байнга хэрэглэж, үргэлж ажлын бүтээмж өндөртэй, амьдралдаа сэтгэл өөдрөг амьдарцгаая.
Хамгийн гол нь таны зав цагийг хэмнэх орос, монгол ТВ хөтөлбөрүүд ч энэ долоо хоногийн зурхай, цаг агаарын мэдээний хамт цогцоороо багтлаа.
TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүнээр сонгосон танд баярлалаа