Нэг нь доромжилж, нөгөө нь баясаж л байдаг
УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Эрүүгийн элемент царайлсан новш” хэмээн агсарч байснаа УИХ-ын ёс зүйн хороонд уг асуудал шилжиж эхлэнгүүт гэнэт ухаан сүүхэйчилж, гишүүнээ би танаас уучлалт гуйж байна. Өршөөгөөрэй гэсэн сурагтай. Хатуу үг гэгчийг сонсохоороо нэг болсон С.Эрдэнэ ч гишүүн Ж.Сүхбаатарын өөдөөс инээдээр угтсан юм байх. Гишүүдийн араншин гэж хачирхалтай ч бас хоржоонтой.
Э. Бат-Үүл баатар 2012 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзав
Ардчилсан намын бүлгийн хуралдаан би чи дээ хүртэл мэтгэлцээн өрнөж эхлэнгүүт Үүл баатар маань та нар миний нуруун дээр бүү ачаа овоолоод бай. Би тэртэй тэргүй 2012 оны наад сонгуульд чинь нэрээ дэвшүүлэхгүй хэмээн их л аархаж орхижээ. Үүл маань Сэлэнгээс УИХ-д энэ удаад гарах нь байтугай айргийн тавд ч давхихгүй гэдгээ мэдэрсэн гэнэ. Харин Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат хоёртоо боломж олгож, нөгөө П.Жасрай сайдаас 30 саяын ноолуурын лиценз авдаг шигээ алхам хийж, арай тойрог худалдах бизнест уягдчихсан юм биш байгаа гэж хардах хүмүүс ч байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Болъёо гэлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Гүндалай Сангийн сайд С.Баярцогтод хандан “Олигархуудыг дэмжсэн, яам, агентлагуудыг мөнгөөр дэмжсэн төсөл УИХ-д оруулж ирдгийг болъё” гэлээ. Тэрээр өнөөдөр хүн амын 35 хувь нь нэн ядуу амьдарч байна. Дэлхий дахин эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээ авч байхад Монгол Улсын Засгийн газар эсрэгээрээ татвараа нэмэх байдлаар ард түмнийхээ амьжиргааг улам сөхрүүлэх бодлогыг оруулж ирж буй нь туйлын буруу гэсэн юм.
Нэгдсэн төсвийн хэлэлцүүлэг юуны учир хойшлогдов
Монгол Улсын 2012 оны төсөвт татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацахаар тусгасан маш хариуцлагагүй төсөв гэдгээрээ алдаршиж байна. УИХ-ын гишүүн З.Энхболд нараас энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулахаар гаргасан саналыг АН-ын бүлэг дэмжлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батласны дараа энэ хуулийг хэрхэхийг шийдэхээр болжээ. Нэгдсэн төсөв батлагдчихвал Сонгуулийн тухай хууль гарах эсэх нь эргэлзээтэй аж.2-рт
АТГ-ын хаалттай “хоёр ертөнц”
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргаар Д.Ганболд, дэд даргаар нь Б.Хурц нарын нэрийг дэвшүүллээ. Хуульзүйн байнгын хорооны хуралд тэднээс гишүүд асуулт тавиад үг унагаж чадсангүй. Гэвч УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар санал нэгдлээ. Нэгдсэн чуулганы хуралдаанд олон ч гишүүд халуухан ч асуулт тавьлаа. Харин нөгөө хоёр маань судлаж чадаагүй байна. Сайн мэдээгүй. Хараат бус бие дааж, хуулийн хүрээнд ажиллана гэхээс өөрөөр ам нээсэнгүй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн ЭМ-ийн сайд С.Ламбаа та нараас тодорхой зүйлд хариулт авсангүй. Тагнуул, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан болохоороо ийм хаалттай үг гаргаддаггүй юм уу. Ийм байж та нар яаж бүхэнд нээлттэй, соён гэгээрүүлэх юм бэ гэж сануулаад авсан. Харин сэтгүүлчид “энэ хоёр чинь ажлаа мэддэггүй хоёр уу. Эсвэл ийм хаалттай хоёр уу. Ёстой чимээгүй хоёр ертөнц юм аа” гэсээр гарцгааж байсан. Үнэхээр хаалттай хоёрыг томилсон. Хэзээ нээлттэй болохыг цаг хугацаа харуулах биз ээ.
Эх сурвалж: