Монгол улс 1990 онд анх удаа чөлөөт Ардчилсан сонгуулиа хийсэн түүхтэй. Сонгууль ардчилсан нийгэмд чөлөөтэй явагдахын хэрээр намуудын улс төрийн элдэв булхай луйвар явагддаг гэдгийг ард нийтээрээ мэдэж, шүүмжлэлтэй ханддаг болжээ. УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын хорооноос “Сонгуулийн үеийн зөрчилдөөн-Олон улсын туршлага, сургамж” уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын ТББ хорооны дарга Ж.Сүхбаатар, НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн сонгуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Саймон Алексис Финли, УИХ-ын гишүүд, Үндсэн Хуулийн Цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокрур, улс төрийн намууд, иргэний төлөөлөл, судлаачид, цагдаагийн байгууллагууд оролцлоо. Уулзалтын гол зорилго нь сонгуулийг хэрхэн шудрага, тайван явуулах, талуудын идэвхтэй оролцоонд яаж түшиглэх, бусад улс орны сонгуульд тулгамдсан асуудлыг шийдсэн туршлага, үүссэн зөрчлөөс гарах гарц сургамжаас суралцах нь чухал гэж зохион байгуулагчид мэдэгдэж байсан юм.
Уулзалтанд оролцсон улс төрийн намуудын талаас юуг сонирхож байсныг бид түүвэрлэн авч толилуулж байна. Үүнд:
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Сонгуулийн Ерөнхий Хороонд хариуцлага тооцмоор байна
СЕХ-д хариуцлага тооцмоор байгаа юм. Өнгөрөгч долдугаар сарын нэгэнд миний саналыг улаан цайм солиод дээрээс нь худлаа тоолсон. Сонгуулийн дүн гаргахаар хэсгийн хороодын дарга нар нь солиод тоолчихдог. Тэгээд цагдаа нарт үүрэг өгдөг. Манай төрийн цагдаа ард түмэндээ үйлчилдэггүй. Төр барьж буй намд үйлчилдэг.
Сонгуулийн дүн гаргах болохоор сонгуулийн хуудсыг лацдаж боогоод амралтанд явчихна. Тэртээ тэргүй манай сонгуулийн үр дүн сонгууль дуусахаас өмнө гарчихдаг. Энэ асуудал ерөөсөө шийдэгдэхгүй яваад байна. Үүнээс болж иргэдийн хүссэн сонгогч нь гарч чадахгүй байгаад иргэд бухимдалтай байгаа. Сонгуулийн хоёр дарга хууль шинэчилбэл ажлаа өгөх хэрэгтэй. Нам бусчуудаас тендр зарлаж , СЕХ-д томилолт хийх хэрэгтэй.
-Ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга н.Наранбаатар: Сонгуулийн хэсэг, хорооны ажлыг төрийн албан хаагчаар хийлгэж болохгүй
Өнөөдөр сонгуулийн хэсэг, хорооны ажлыг төрийн албан хаагчаар хийлгэж байна. Өнөөх л санал зөрөх будлиан маргаан гарна шүү дээ. Үүнийг өөрчлөх цаг болжээ.
ХЗДХ-ийн дэд сайд Н.Удвал: Нийгэмд шудрага сонгууль явагдана гэх баталгаа алга байна
-Өнөөдөр Монгол Улсад сонгуульд хууль бусаар санал авдаг. Төр сонгох ,сонгогдох эрхээ зөрчиж, хүний амьд явах эрхийг ноцтой зөрчсөн. Өнөөдөр ийм арга хэмжээ явуулж буй нь сайшаалтай хэрэг. Олон нийт сонгуулийн тогтолцоог юу гэж ойлгож байна вэ гэхээр 76 мандаатыг худалдаад авчихдаг хэмээн ойлгож байгаа. Өнөөдөр авлига, хээл хахууль дээд цэгтээ хүрсэн. Нийгэмд шудрага сонгууль явагдана гэх баталгаа алга байна. Сонгуулийг яавал шудрага явуулах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй болоод байгаа.
МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл: Удахгүй батлагдах гэж байгаа сонгуулийн тухай хуулинд эрх мэдэлтнүүдийг хамгаалсан зүйл заалт ихээхэн орсон байна
-Тайваньд сонгуулийн үр дүнгээс үүдэн бий болсон жагсаалын үеэр таван хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсан. Тэгэхэд Засгийн газрынх нь 32 гишүүнээс нэг нь ч үлдэлгүй шүүхийн хаалга татаж байсан. Харин манай улсад ийм жагсаал болж мөн тооны хүн нас барахад хариуцлага тооцолгүй өнгөрөөсөн. Нэг үгээр хэлэхэд, таван хүний амиар наймаалцаад асуудлыг далдалсан гэж хэлж болно. Тэгэ¬хээр энэ мэт асуудлыг олон улсын байгууллагынхан анхааралдаа авч ажиллах хэрэгтэй болоод байна. Учир нь удахгүй батлагдах гэж байгаа Сонгуулийн тухай хуулинд хүчирхийлэл гарах нөхцөл байдлыг дэвэргэж, эрх мэдэлтнүүдийг хамгаалж, хаалт тавьсан зүйл заалтууд ихээхэн орсон байна.
Эх сурвалж: