Хэрэв та бие засах газар шинэ зүйлийн эхлэл байж болох талаар огт бодож байгаагүй бол дахин нэг удаа эргэцүүлэх хэрэгтэй болох нь ээ. Англи эрчүүд хөнгөнөөр бие засч байхдаа тоглоом тоглох боломжтой болсон байна. Гордон Максвин гэдэг залуу гурван жил ажиллаж, энэхүү тоглоомыг бүтээжээ.
Ийнхүү хүмүүс бие засч байхдаа уулын уруу цанаар гулгаж, оцон шувууг унагаах зэргээр тоглож болохоос гадна асуултанд хариулж болох гэнэ. Тоглогчийн биеийн хөдөлгөөнийг мэдрэх хэт улаан туяаны гурван мэдрэгчийг суултуурт суулгасан байна. Гэхдээ энэ нь ариун цэврийн өрөөний зугаа төдий зүйл биш юм. Кэмбрижийн бааранд туршилтаар дөрвөн сар гаруйн хугацаанд тавьсны дараа энэ тоглоом бизнесийн ашиг авчрах боломжтой нь батлагдсан гэдгийг зохион бүтээгч нь хэлжээ.
Гордон хэлэхдээ "Тоглоомыг хүмүүс юу ч бодолгүйгээр өөртөө нэг минут ч гэсэн зарцуулдаг газар тавьсан, тиймээс үүнийг ашиглаад хүмүүст сурталчилгаа хүргэхэд үнэхээр тохиромжтой, тоглоомыг ашиглаад хэд хэдэн бүтээгдэхүүнийг сурталчилсан, борлуулалт нь ч 40-50 хувь өссөн, тиймээс бүтээгдэхүүнээ сурталчлуулсан компаниуд үүнийг зар сурталчилгааны хэрэгсэл болгон ашиглах тал дээр их өөдрөг бодолтой байгаа" гэсэн байна.
Баарны эзэн Дрю Вэдэрхайд ч борлуулалтаа өсгөнө гэдэгтээ найдаж байна. Учир нь саяхан түүний Лондонд байдаг баар ариун цэврийн өрөөндөө тоглоом суурилуулсан Английн анхны үйлчилгээний газар болжээ. Дрю хэлэхдээ "Тоглоом хүмүүсийн анхаарлыг татна, ирж байгаагүй хүмүүс ч манайд ирнэ гэж найдаж байна, мөн тэд манайхаар дахин үйлчлүүлж, тоглоомоор тоглож эхэлснээр хоорондоо өрсөлдөх байх" гэжээ.
Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар ирэх саруудад Их Британий баар цэнгээний газрууд эрэгтэйчүүдийн бие засах газартаа ийм тоглоом суурилуулах гэнэ. Мөн тэд гараа оролцуулалгүй тоглодог тоглоом энэ жилийн шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн болно гэдэгт найдаж байна.
Э.АМАР