logo
“Хурд”-ын хурд саарсаар байна

“Хурд”-ын хурд саарсаар байна

2011/11/28
Шинэ жил дөхөөд ирэхээр л хамтлаг дуучдын орлого эрс сайжирдаг ч бусдаас илүү үнээр олон газар уригдах нь тухайн жилдээ хэр олон хит үйлдвэрлэж, цомог гаргаж, чансаагаа өсгөснөөр нь хэмжигддэг. Тиймээс ч бүдгэрсэн, мартагдах шахсан хамтлаг дуучид гэнэт л тоглолт, шоу хийгээд эхэлдэг. Энэ жишгийг “Хурд” хамтлаг дагав бололтой “Бэст оф Хурд” гэх тоглолтын зараа түгээгээд эхэлжээ. Хурд хамтлаг цагтаа цалгиж, цагийг эзэлж явсан нь түүхэн үнэн боловч сүүлийн хэдэн жил дорвитой шинэ уран бүтээл төрүүлээгүй гэхэд гүтгэсэн болохгүй байх. Харин шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр зэрэг Монголчуудын ач холбогдол өгч, шоуддаг баяруудыг анж байгаад л өмнө олсон сайн нэрийнхээ хүчээр тоглолт хийгээд таван цаасны ард гараад таг болдог туршлагатай. Энэ удаад ч өнөөх туршлагаараа Хурдынхаа шилмэл хуучин дуугаар дахиад нэг удаа мөнгө хийх гэж байгаад нь зарим фэнүүд нь шүүмжлэлтэй хандаад эхэлчихжээ. Тиймээс дараагийн Мартын 8-аар Хурд хамтлаг хурдаа өөрчилж, уран бүтээлийн шинэчлэл хийхгүй бол хуучны дурсамжаа тэвэрсэн “өвгөд” болоход тун ойрхон болжээ.
Ш.Гонгор www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш