Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны талаар өчигдөр мэдээлэл сонслоо. Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Чойрын чөлөөт бүсүүдийг байгуулаад найман жил болж байгаа ч аль нь ч хөл дээрээ босоогүй гэж Н.Алтанхуяг сайд хэллээ.
Алтанбулагийн чөлөөт бүсийг анх байгуулахдаа 224 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, түүнээс хойш 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Гэвч аманд үгүй, хамарт ч үгүй мөнгөөр чөлөөт бүсийг босгох боломжгүй байж. Тиймээс ирэх жилийн төсөвт дээрх боомтод 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан байна. Ямартай ч ирэх жилийн намар чөлөөт бүс үүдээ нээнэ гэж тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн тухайд тойруулан хашаа барьснаас өөр ажил хийгдээгүй өдий хүрчээ. Нийт 900 га газрын гуравны нэгд нь ирэх онд Хятад улсын 31.3 сая ам.долларын зээлээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Одоо зураг, төслийг нь хийж эхлээд байгаа ажээ.
Цагааннуурт одоогоор хийгдсэн дорвитой хөрөнгө оруулалт байхгүй бол Чойрт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн аж.
Чөлөөт бүсүүдийг хөгжүүлнэ гэвэл эрх зүйн хувьд ч зарим нэг шинэчлэлийг хийх хэрэгтэй гэж Н.Алтанхуяг сайд хэлж байсан.
Г.Бурмаа