logo
Электронсоронзон халдлага нь цөмийн зэвсгээс аюултай гэв

Электронсоронзон халдлага нь цөмийн зэвсгээс аюултай гэв

2011/11/30
2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр анхан шатны сунгаанд өрсөлдөж байгаа Бүгд Найрамдах Намын нэр дэвшигчид үндэсний аюулгүй  байдлын асуудлаар мэтгэлцлээ. Тэд нэгдүгээрт Үй олноор хөнөөх болон цөмийн зэвсгийн аюулгүй байдал, хоёрдугаарт Кибр дайн, гуравдугаарт бидний тэр болгон сонсож байгаагүй Электрон соронзон орны чичиргээ дайралт гэсэн 3 сэдвээр мэтгэлцсэн байна. Электрон соронзон орны дайралт буюу EMP-г  зөгнөлт кинон дээр зөндөө харж байсан. Гэхдээ энэ төрлийн халдлага нь яг кинон дээр гардаг шиг цахилгаан соронзон орны тэсрэлт биш, харин соронзон орны радиус үүсгэж, бүх цахилгаан хэрэгслийг ажиллагаагүй болгодог байна. Энэ төрлийн цацрагийн дэлбэрэлт нь цөмийн дэлбэрэлтийн дараа үүсч болох аж.  Цөмийн дэлбэрэлт нь богино хугацаанд маш их энерги үүсгэж, орчин тойрноо газрын хөрстэй тэгшилдэг бол Электрон соронзон орны дайралт нь нэг цэгээс тойрог үүсгэн тархаж, бүх цахилгаан хэрэгслийг ажиллагаагүй болгож, хол тархдагаараа ялгаатай байдаг байна. Үүнд Дотоод шаталтаас үүссэн дулааны энергийг механик энерги болгон явж байгаа автомашин, гэрлэн дохионууд, шатахуун станцууд ч багтаж, ажиллагаагүй болох юм. Тоггүй бол өнөөдрийн иргэншсэн ертөнцийн бүхий л хэрэглээ зогсож байгаа юм. Бид өдөр тутмынхаа амьдралд дээр цахилгаан соронзон оронг мэдэрч, тэдний зөрчилдөж байгааг мэдэж байдаг. Жишээ нь Телевизорын ойр байгаа утас дугарахад соронзон орны долгион зөрчилдөж, телевизийн дуу авиа өөрчлөгддөг. Электрон соронзон орны дайралт болбол, компьютер, гар утас, хурдны галт тэрэг гээд хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг бхий л зүйлс хэрэглээнээс гарна. Жишээ нь Электрон соронзон орны дайралтанд өндөр хүчдэлийн шугамууд өртөхөд сэргээн засварлах, тээвэрлэж авчрах гээд цаг хугацаа их ордог. Тээвэрлэх гэхээр машин халдлагад өртөөд ажиллахгүй бол цахилгаангүй сууна гэсэн үг юм.  
Shuum.mn
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш