ОХУ-ын эрх баригчид АНУ-ын хэд хэдэн дээд албан тушаалын хүнийг хар дансандаа оруулаад байгаа. Эдгээр хүмүүсийг Оросууд хүн төрөлхтний гэмт хэрэг үйлдэж байна гэж буруутган виз олгохоос татгалздаг болоод удаж байна. Өнгөрсөн жил Америкчууд Оросын хэд хэдэн тагнуулчдыг баривчилж, нутгаасаа хөөн гаргасан. Оросуудын хариуд нь мөн л хар жагсаалт гаргаад байна.
2009 оны 11 сард Оросын хуульч Сергей Магнитский түр саатуулах байранд байцаалтын шатанд байхдаа амьсгал хураасан. Сергей Магнитскийн ер бусын үхэл Оросуудын дургүйцлыг хүргэж, Оросын улс төрийн тогтолцоо ялзарсан байгааг харуулсан хэрэг болж иргэд гудамжинд гарч жагссан. Сергей Оросын эрх баригчдын идсэн уусан, хувьдаа шамигдуулсан татвар төлөгчдийн 230 сая гаруй долларын хэргийг ил болгосныхоо төлөө хоригдож улмааар байцаагдаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм. Сергей сар гаруйн хугацаанд байцаагдаж, өгсөн мэдүүлгээсээ татгалзахыг хүсээгүй. Түүнд цэвэр ус болон, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, улмаар бие нь муудаж амиа алдсан юм. Сергей Магнитский Оросын шоронд жил болгон учир битүүлгээр амиа алддаг 4000 хүний тоог нэгээр нэмэгдүүлсэн юм.
Вашингтоны гаргасан хар дансны жагсаалтанд Магнитскийн аминд хүрсэн болон түүний хар дансанд багтаж байсан хүмүүсийн нэрс орсон юм. Эдгээр хар жагсаалтанд орсон Оросын 60 гаруй дээд албан тушаалын хүнд АНУ, Канад, Европын Холбоо, Нидерланд зэрэг улсуудын засгийн газар виз олгохоос татгалзаад байгаа юм. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Сергей Магнитский учир битүүлэг үхлийн талаар дахин мөрдлөг шалгалт явуулахыг холбогдох хүмүүстээ үүрэгдэж байсан ч тэгсгээд замхарсан юм. Одоогийн ертөнцийн АНУ болон барууны эдийн засгийн ноёрхол, нөлөөг сөрөн гарч ирж байгаа БРИК-ийн орнууд буюу хөгжиж байгаа Брзаил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн 4 улсын эдийн засгийн өсөлт өндөр байгаа. Эдгээр 4 улсын дотроос ОХУ-ын авлига хээл хахуульд автагдсан байдлаараа толгой цохиж яваа. Олон улсын нээлттэй байдлын байгууллагын гаргасан судалагааны авлигад өртсөн байдлаар нь улсуудыг харьцуулсан газрын зурагнаас харахад ОХУ тод улан өнгөөр тэмдэглэсэн нь буюу 154-рт яваа. Сонирхуулахад Монгол улс 116-д цохиж явна. Авлига хээл хахуульд өртсөн хүмүүс хариуцлага хүлээдэггүй. Мөнгөтэйд хууль үйлчилдэггүй хариуцлагагүй тогтолцоо Орост амь бөхтэй оршсоор байгааг уг судалгаа харуулсан юм. ОХУ өөрчлөлт шинэчлэлт ярьж байгаа бол төрийн авлигаасаа хамаг ажлаа эхлэх хэрэгтэй. Одоогийн засгийн эрхэнд байгаа нөхдүүд өөрсдийн эрх мэдэл, нөлөөг улс төрд бэхжүүлээд байгаа. Оросын “Царь” гэж өргөмжлөгддөг ерөнхий сайд Владимир Путин 2012 онд манай нам ялбал би ерөнхийлөгч болно гэж ил тод мэдэгдээд байгаа. Өнгөрсөн 7 хоногт болсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга шалгаруулах тэмцээн дээр Путин түрүүлсэн тамирчинд баяр хүргэж, олны өмнө ил гарсныг үзсэн үзэгчид түүнийг дэмжиж байгаагаар эвтэйхэн эвлүүлж, Оросын төв телевизээр цацжээ. Харин YUOTUBE сайтан дээр тавигдсан ямар ч эвлүүлэггүй дүрс бичлэг дээр үзэгчид Путины улс төрийн шударга бус үйлдлийг жигшин зэвүүцэж байгаагаар харуулжээ. TWITTER болон FACEBOOK сайтууд дээр Оросын залуучууд Путиныг элэглэсэн, шоолсон, түүнийг болиосой, Оросын улс төрөөс зайлаасай! гэсэн утгатай зүйлүүдийг бичиж үлдээсэн байна.
Shuum.mn