Шведийн иргэн Эрик Сидемэн, Вольво 720 хуучин машинаар хажуугийн 2 дугуйн дээрээ явж, цонхоороо лааз шүүрсэн байна. Тэрээр 2 минутанд 15 лаазыг машиныхаа цонхоор шүүрч дээд амжилт тогтоосон байна.
Бразил эмэгтэй биедээ хамгийн их гархи зүүж, биенийхээ арьсыг хамгийн олон цоолсон буюу 4 мянган зүүлт гархи зүүсэн эмэгтэй номинацид дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Түүний энэ үйлдэлд зарим хүмүүс дургүйцдэг боловч тэрээр урлаг гэдэг утгаар нь хүмүүс хүлээж аваасай гэж найддаг байна. Тэрээр баруун гарынхаа арьсыг цоолж, утсаар сүвлэсэн бөгөөд утас нь татагдаж байжээ. Бага зэргийн өвдөлт нь түүнд гоё мэдрэмж төрүүлдэг болохыг ярьсан байна. Тэрээр цоорхой хэлэн дундуураа төмөр болон чигчий хуруугаа шургуулж зохион байгуулагчдыг алмайруулсан байна.
Францын дугуйчин усан дотор нэг ч амьсгаа авалгүй дугуй унаж, дээд амжилт тогтоох оролдлого хийжээ. Энэ төрлийн дээд рекорд 619 метр байдаг бол Франц Дугуйчин 702 метр замыг усан дотор 2 минутанд нэг ч амьсгаа авалгүй туулан дээд амжилт тогтоожээ. Хүйтэн усанд дугуй унаж зүрхэнд ачаалал өгөх нь хүчилтөрөгчийн гадагшлах хурдыг энгийн үеийнхээс 5 дахин нэмэгдүүлдэг байна. Удаан амьсгаагаа түгжих нууц нь зүрхний цохилтоо удаашруулж хянахад оршдог. Мөн сэтгэлзүйгээ маш сайн удирддаг байх ёстой гэнэ.
Толгой дээрээ хамгийн удаан олон удаа эргэсэн дээд амжилтын эзнээр Германы брэкчин Дени Кимото тодорчээ. Толгой дээрээ эргэх буюу зарим нэг нь шал цэвэрлэх бүжиг ч гэдэг урлаг нь тэнцвэр, тэвчээр шаардсан бүжгийн төрөл юм. Дени Кимото Германдаа хэд хэдэн тэмцээнд оролцож түрүүлж байсан бөгөөд энэ удаа минутанд 62 удаа бүтэн эргэж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Шведийн иргэн Хенрик Сеглстром амандаа шатах бодис балгаж байгаад өндөрт байгаа 2.6 метр бай руу галаар үлээж дээд амжилт тогтоосон байна. Удаашруулсан бичлэгээс үзэхэд түүний үлээсэн гал 3 метр өндөрт хүрсэн байжээ.
Shuum.mn