logo
Оюутолгойд дахиад 100 саяын өр тавьлаа

Оюутолгойд дахиад 100 саяын өр тавьлаа

2011/05/26
“Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас Сангийн сайдад даалгалаа. Урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн “Оюутолгой” компанийн төлбөл зохих холбогдох татварын ногдуулалтаас суутган тооцож, урьдчилгаа төлбөрөөс тухай бүр нь хасалт хийх юм байна. Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн хооронд байгуулсан “Засгийн газрын бонд худалдан авах тухай гэрээ”-нд заасан хүүг 3 хувиас 1.59 хувь хүртэл бууруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хөрөнгө оруулагчийн төлсөн хоёрдахь урьдчилгаа төлбөр болох 50 сая ам.долларыг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай учир ийм арга хэмжээ авах болжээ. Хөрөнгө оруулагчтай гуравдахь урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларыг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө авахаар тохиролцсон бөгөөд гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлнө. Төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж тооцож барагдуулахаар төлөвлөсөн байна.     Урьдчилгаа төлбөрийг үе шаттай авахаар заасны дагуу Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор буюу 2009 оны 10 дугаар сард эхний 100 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж хөрөнгө оруулагчаас хүлээн авсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш