Эдгээр ах дүүс ирээдүйд дэлхийн хэмжээний алдартай одууд болохыг үгүйсгэх аргагүй юм. Мексикийн Мексикали хотод амьдардаг тэд Vazquez Sounds нэртэй хамтлаг байгуулж, дуучин Аделийн "Rolling In the Deep" дууг дуулсан бичлэгээ YouTube сайтад тавьжээ. Харин тэдний бичлэг 10 өдрийн дотор таван сая гаруй хандалт авсан байна. 10 настай Энжи гоцолж дуулдаг бол 13 настай Густаво бөмбөр тоглодог. Харин 15 настай Абелардо гитар, төгөлдөр хуур тоглодог байна. Тэрээр ийнхүү олны анхааралд өртсөнөөр зарим зүйл өөрчлөгдсөн гэдгийг хэлжээ.
Тэрээр хэлэхдээ "Гэрт зарим зүйл өөрчлөгдсөн, учир нь утас байнга дуугардаг болсон, одоо бидэнд YouTube сайт илүү таалагдаж байна, гэхдээ бид хөгжимтэй цуг өссөн" гэсэн байна.
Учир нь хүүхдүүдийн аав Абелaрдо Мексикийн алдартай продюсер юм байна. Гэвч өсвөр насны хүүхдүүд гэр бүлийнхнийхээ ач тусаар энэ амжилтанд хүрсэн гэдгээ хэлжээ.
Vazquez Sounds хамтлагийнхан сар бүр шинэ дуу гарган интернэтэд тавихаар зорин ажиллаж байна. Бяцхан охины эвлэгхэн дуулахыг сонсохыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү...
Э.АМАР