logo
Британид нууцаар утас чагнасан дуулиан тасрахгүй байна

Британид нууцаар утас чагнасан дуулиан тасрахгүй байна

2011/12/01
Британийн хувийн мөрдөгч Даниел Морган 1987 онд бусдын гарт толгойндоо сүхдүүлж амь насаа алдсан байдалтай олджээ. Болсон явдлаас хойш бараг 25 жилийн дараа  Даниелын ах Аластэйр Морган хэргийн газрыг үзүүлж байна. Тэрээр учир битүүлэг аллагын цаана авлигад идэгдсэн улс төрийнхөн болон цагдаа нар орооцолдсон гэж үдэг байна. Учир нь тухайн үед утас нууцаар чагнах төхөөрөмж ашиглагдсан нь нотлогдсон. Тухайн үед ийм өндөр техник технологи цагдаагийнханд л байдаг байжээ. Аллагын сэжигтнээр Жонатан Рийс, түүний хувийн мөрдөгч эмэгтэй болон нэгэн түүнтэй холбоотой байсан гэж үзэн сонины эрхлэгч Алекс Ринчакийг баривчилсан. Түүний бизнест авлигад идэгдсэн цагдаа нар орооцолдсныг сэжигтэн Жонатан Рийс ил тод мэдүүлсэн. Гэсэн ч Жонатан Рийсийг буруутгах 6 бие даасан мөрдлөг явуулсан боловч хангалттай нотлох баримт олдоогүй тул түүнийг суллахаас өөр аргагүйд хүрчээ. Харин олон жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард Метрополитаны цагдаагийн газар  Даниел Морганы гэр бүлээс уучлалт гуйж, тухайн үед авлигад идэгдсэн цагдаа нар мөрдөн байцаалтын ажлыг сулруулж, нөлөөлсөн  болохыг баталснаа хэлжээ. 2002 онд Дэвид Күүк гэгч мөрдөгч Даниел Морганы хэргийг мөрдөхөөр томилогджээ. Түүнийг ноцтой хэрэг дээр ажиллаж эхлэх үед сэжиг бүхий хүмүүс түүний гэрийн хажуугаар машинтай эргэлдэх болжээ. Цагдаа нарын олж тогтоосноор  мөрдөгч Дэвид Күүк болон түүний эхнэрийн утсанд сонсох төхөөрөмж суулгаж,  дуут мессежийг хэн нэг нь сонсдог байсан байна. Өөр сонины эрхлэгч Ребека Брүкс хэргийн буруутнаар Даниел Морганы аллагад сэжиглэгдэж байсан  Жонатан Рийстой холбоотой байсан Алекс Ринчакийг тодруулсан. Цагдаа нар сэжигтнийг баривчилсан боловч бас л буруутгах нотлох баримт олж чадаагүй байна. Британийн Парламентын гишүүн Том Ватсон үзэж байгаагаар Даниел Морганы аллагад төрийн томчууд холбогдсон байх магадлалтай юм байна.  Жонатан Рийс,  Ребека Брүкс, Алекс Ринчакаас байцаагчид олон жилийн өмнө юу болсон талаар асуухад хэн нь ч хариулаагүй. Тэднийг буруутгах нотлох баримт олж чадаагүй байна. Нууцаар утас чагнах дуулиан Британид тасрахгүй байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш