logo
Майкл Жексоны гэр бүлд 100 сая ам.доллар төлнө

Майкл Жексоны гэр бүлд 100 сая ам.доллар төлнө

2011/12/02
Мягмар гаригт болсон шүүх хурлаас алдарт дуучин Майкл Жексоны хувийн эмч байсан Доктор Конрад Муррейд 4 жил хорих ялаар шийтгэх шийдвэрээ гаргалаа. Түүнийг санаатай бусаар хүний аминд хүрсэн гэж буруутгаад байсан юм.  4 жил гэдэг нь снаандгүйгээр хүний аминд хүрсэн гэмт хэргийн хэргийн хамгийн дээд хэмжээ юм. Лос Анжелесийн дээд шүүхийн шүүгч Майкл Пастор ялын тогтоолыг уншиж танилцуулсан байна. Түүний ялын тогтоолыг уншиж байх хооронд Конрад Муррей эсэргүүцээгүй, чив чимээгүй суусан бөгөөд ямар нэг үйлдэл үзүүлээгүй байна. Харин шүүхийн танхимаас гарахдаа түүнд хайртай шүү гэж орилж байсан эмэгтэйд гараараа хариу үнсэлт бэлэглэсэн байна. Шүүх хуралд алдарт дуучны гэр бүлийн ихэнх гишүүд оролцсон байна. Майкл Жексоны ээж Катрин Жексон, “Конрад Муррей 4 жил торны цаана суулаа гээд миний хүү босоод ирэхгүй. Гэхдээ энэ бол хууль. Шүүгч түүнд дээд хэмжээ өгч байна. Би шүүгч, яллагч нарт баярлаж байна. Бүх зүйл болдгоороо боллоо гэж бодож байна” гэжээ.
Харин цаанаас нь Майклын ах миний дүүд 100 жил ч багадана гэж хэлсэн байна.  Конрад Муррей яллагчийн ажлын хөлс, шүүх хурлын зардлаас гадна Майкл Жексоны гэр бүлд хохирлыг барагдуулах зорилгоор 100 гаруй сая ам.доллар өгөхөөр болсон байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш