logo
“Архигүй Монгол хүн, Өмгөөлөгчтэй Монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

“Архигүй Монгол хүн, Өмгөөлөгчтэй Монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо

2011/12/02
АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагийн 11.00 цагт зохион байгуулдаг “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4:11” уулзалт өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд боллоо. Уулзалтад АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар оролцож мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын удирдлагууд “Монгол хүн-2020” хөтөлбөрөөс гарсан зарим чиг үүргээ ТББ-уудтай хамтран хэрэгжүүлэхээр болсноо хэвлэлийнхэнд дуулгасан юм.
АН “Монгол хүн-2020” хөтөлбөрөө 21 аймагт амжилттай зохион байгуулж, одоо сумдад ажиллаж байгаа. Тиймээс 21 аймгаас гарсан зарим чиг үүргээ тодорхойлж, дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр өнөөдөр холбогдох албаны хүмүүстэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  Тухайлбал, “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй Монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр АН-ын дарга Н.Алтанхуяг, Аддиктлогийн нийгмийн зөвлөх Ж.Цогтсугар  нар гэрээг үзэглэсэн бол “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Өмгөөлөгчтэй Монгол хүн” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр “Иргэдийн эрх зүйн танхимын төлөө” ТББ-ын захирал Д.Отгонбаяртай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь төрийн байгууллагууд зарим чиг үүргээ ТББ-уудаар гүйцэтгүүлдэгтэй адил АН “Монгол хүн-2020” хөтөлбөрөөс гарсан зарим чиг үүргээ ТББ-уудаар гүйцэтгүүлэхээр гэрээнд гарын үсэг зурсан юм. Ийнхүү “Монгол хүн-2020” хөтөлбөр гэрээнд гарын үсэг зурсаны дагуу эхнээсээ хэрэгжиж эхлэх нь ээ. 
“Эрх чөлөөтэй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Өмгөөлөгчтэй Монгол хүн” дэд хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн маргааш зүүн таван аймагт ажиллахаар замдаа гарах юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш