-Өлөн үедээ дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд халтай-
Хүйт орлоо, хүүхнүүд ээ. Хамгийн тэжээллэг хоол хүнснээс татгалздаг цаг ард хоцорлоо. Турах тухай мөрөөдлөө түр орхиод биеийн дархлаагаа тордохгүй бол болохгүй нь. Ханиад томуунаас эхлээд хаврын урь ортол өвчин хууч салахгүй. Тиймээс шинэ жилээр баярын гоёл өмсөх гээд ходоодоо сойж буй охид, бүсгүйчүүдэд хэрхэн эрүүл хооллох тухай зөвлөж байна. П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Эмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгч П.Баярсайхан эмчээс дараах зөвлөгөөг авлаа.
-Удахгүй шинэ жил болох гэж байна. Охид, бүсгүйчүүдийн зарим нь баярын өдөр гоё харагдах гээд ходоодоо сойж, хоолоо багасгаад эхэлчихэж. Ер нь жин барих эрүүл хооллох хоёр юугаараа ялгаатай вэ?
-Тийм их ялгаатай зүйл гэж бодохгүй байна. Жин барьж байгаа хүн ч гэсэн зөв, эрүүл хоол хүнсээр хооллох хэрэгтэй. Тухайлбал, сахарын өвчтэй хүмүүс ихэнх нь жингийн илүүдэлтэй байдаг. Энэ хүмүүсийн хувьд жингээ нэмэгдүүлэхгүй, хэвийн хэмжээнд барихыг чухалчилдаг.
Тиймээс хоол хүнсэндээ илүү их анхаарал хандуулдаг. Зайлшгүй жин нэмэх шаардлагатай туранхай хүмүүс ч бас өөрт тохирох хоол хүнсийг сонгож хэрэглэдэг. Тэгэхээр аль аль нь хоол хүнснийхээ илчлэг, тэжээллэг чанарыг зөв сонгох нь чухал.
-Сүүлийн үед хүмүүс эрүүл хооллолтын тухай их ярих болсон. Үүнийг янз бүрээр л тайлбарладаг. Тэгвэл эрүүл бус хооллолт гэж юуг хэлэх вэ?
-Нэг төрлийн хоол, хүнсийг хэт их хэрэглэх, нэг дор их идэхийг эрүүл бус хооллолт гэж ойлгож болно. Манайхан дунд хооллосныхоо дараа хөдөлгөөн хийх хэрэгтэй гээд хэт их ажилладаг, янз бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс байдаг. Энэ нь бас зохистой хооллолт болж чадахгүй. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүний цусан дахь сахарын хэмжээ энэ үед ихэсдэг. Өглөө өлөн үедээ ямар ч шингэн зүйл уулгүйгээр хичээл сургууль болон ажилдаа явдаг хүмүүс байдаг.
Энэ нь хүний эрүүл мэндийг эрсдэлд хүргэх бас нэг хүчин зүйл. Ямар ч насны хүн өглөө өлөн үедээ элдэв дасгал хөдөлгөөн хийхийг хориглодог. Тиймээс өглөө босоод заавал шингэн юм ууж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өөрт тохирох хоол, хүнсийг зөв бэлтгэж, боловсруулсан ч гэсэн хооллохдоо яарч сандрах, телевизийн мэдээ, кино үзээд бухимдах, чимээ шуугиантай орчинд хэрүүл уруултай хооллох нь хоол биш хор болдог. Хоолыг аль болох тайван сууж байгаад идэх хэрэгтэй. Зөв хооллоно гэдэг бас л нэг шинжлэх ухаан.
Тиймээс үр хүүхэддээ хүртэл хоол идэхдээ яаж суух, яаж зөв идэх вэ гэдгийг багаас нь зааж сургах хэрэгтэй.
-Сүүлийн үед цагаан хоолтой хүмүүс цөөнгүй болж. Мөн биед тустай гээд мацаг барьдаг хүн олон байх юм. Үргэлж цагаан хоол идэх, олон хоногоор мацаг барих нь хүний биед сайн уу, муу юу?
-Цагаан хоолтой хүмүүс авах ёстой уураг тэжээлээ заавал амьтныхаас гэлгүй, ургамлын гаралтай хоол, хүнсний бүтээгдэхүүнээс авч болдог. Долоо хоногийн хоёр өдөрт мацаг барих бол байх ёстой үзэгдэл.
Харин олон хоногоор мацаг барьдаг бол тэр хүн алдсан энергиэ дараа нь нөхөж авах хэрэгтэй. Миний бодлоор цагаан хоол идэх, мацаг барих энэ зарчмыг насанд хүрсэн хэрнээ жирэмсэн, хөхүүл эхчүүдээс бусад нь баримтлах ёстой гэж боддог. Бага насныханд энэ үнэхээр тохиромжгүй. Хүүхэд шим тэжээлтэй хоол хүнс идэхийн хэрээр ухаан санаа нь хөгжиж байдаг.
Биеийнхээ хэр хэмжээг мэдэхгүй хүний ам дагаж туйлширч гүйх нь тухайн хүн эрүүл мэндээрээ хохирно. Насандаа болон биеийнхээ байдалд тохируулан мацаг барих, цагаан хоол идэх нь тийм ч муу зүйл биш.
/Зууны мэдээ/