БНМАУ-ын социализмын бүтээн байгуулалтын эхэн үе буюу одоогоос 70 жилийн тэртээ Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр анхны томоохон рашаан сувиллыг үүсгэн байгуулсан нь Хужирт рашаан сувилал юм. Ардын засгийн зүгээс 1990-ээд оныг хүртэл нийтийн амралт сувиллын газар байгуулах ажилд онцгой анхаарал хандуулснаар олон тооны сувиллуудыг шинээр барьж байгуулжээ.
Ерээд оны цаг үеийн салхинд нийгэм тэр аяараа өртөхөд сувиллууд ч мөн “эзэнгүй мал” мэт орхигдов. Түүнээс хойш арав гаруй жилийн турш төрөөс үзүүлэх анхаарал, халамж байхгүй, жинхэнэ бор зүрхээрээ амь зогоож байсан бөгөөд сувилалд ирэх хүн ховор, байр савны засвар үйлчилгээнд гаргах хөрөнгө дутмаг, нийгмийн даатгалаас өгдөг санхүүжилт нь тогтвортой бус, үндсэн хөрөнгөнөөс нь элдэв хүмүүс хувьчилж, хумслах гээд олон саад бэрхшээлийг туулсан даа. Хамгийн инээдтэй нь Эрүүл мэндийн яамнаас эхлээд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Дэд бүтцийн яаманд тус тус харъяалагдаж, “шоовдор хүүхэд” мэт яам хооронд шидэгдэж байлаа. 2000 он гарсаар сүйрч, сүйдсэн сувиллуудыг ТӨХ-ноос хувьчлах шийдвэр гаргасан нь сувиллуудын амьд үлдэх бараг эцсийн найдлага байсан юм. Тухайн үед сувиллуудыг хувьчлах нээлттэй тендерт өрсөлдөх аж ахуйн нэгж, хувь хүн олдохгүй, тендерүүдийн хэлэлцэх хугацааг удаа дараа ТӨХ-ноос сунгаж байв. Байшин барилгууд нь эвдэрч тоногдон үйлчилгээний наад захын шаардлага хангахгүй болсон, улсаас дэмжих нэгдсэн бодлогогүй “Эцэггүй хүүхэд” шиг адлагдсан сувиллуудыг хэн авахыг хүсэх билээ. Гэхдээ ТӨХ-ноос уйгагүй оролдсоны хүчинд манай улсын Хужирт, Шаргалжуут, Аварга тосон, Өвөр жанчивлан, Ар жанчивлан гэх мэт томоохон рашаан сувиллууд менежментийн хувьчлалд орж “буух эзэн, буцах хаягтай” болов. Хувьчлалуудтай зэрэгцээд рашаан сувиллуудыг аль ч яам харъяалахаа больж жинхэнэ “өнчирч” хоцорсон билээ.
Хувийн өмчийн хэлбэрт шилжсэн сувиллууд санаа тавих эзэн, сайжруулж тордох ажилчдын нөр их хөдөлмөрийн үрээр үйл ажиллагаа нь сэргэсээр өнөөдрийг хүрлээ.
Манай улсад албан ёсны бүртгэлтэй 100 гаруй, зөвшөөрөл аваагүй ч хэдэн гүү барьчихсан саам уулгадаг зуны жижиг газруудыг оруулбал 200-аад сувилал өлхөн бий. Эдгээрээс 27 магадлан итгэмжлэгдсэн рашаан, сувилал байдгаас 22-ыг нь МХЕГ-аас энэ намар шалгалтад хамруулсан. Шалгалтын дүнд нааштай, сайн гэсэн нэг ч үг дуулдаагүйгээр үл барам зарим сувиллыг хаах шийдвэр гаргалаа. Магадлан итгэмжлэгдсэн 27 сувиллаас ямар тав нь шалгалтад хамрагдаагүй үлдсэн нь нээлттэй бус. “Магадлан итгэмжлэл” гэдэг үгний цаана итгэж болох улсын урдаа барьдаг сувилал гэсэн утга байгаа. Гэхдээ дунд нь ганц нэг сураггүй шахам сувилал ч тууж явах тохиолдол бий. Цаана нь байгаа Магадлан итгэмжлэгдэх битгий хэл юугаар, хэнийг яаж сувилж байгаа нь мэдэгдэхгүй бүртгэлтэй, бүртгэлгүй жинхэнэ асуудал дагуулж байгаа олон зуун сувиллыг шалгахгүй орхиж байгаа нь өрөөсгөл.
Шалгалтаар биднээс олж илрүүлсэн алдаа дутагдалд
Эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр онош нь бүрэн нотлогдсон, шаардлагатай бичиг баримт /рашаан сувиллын илгээх карт/ нь бүрдэлгүй сувилуулагчдыг хүлээн авдаг, Рашаан сувиллын эмчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь хангалтгүй, эмчилгээ эрхэлсэн орлогч, эмчилгээний эмч, хүлээн авах, халдвар судлал, эрүүл ахуй, хоолны, дүн бүртгэлийн эмч нарыг орон тоогоор бүрэн ажиллуулаагүй, нийт рашаан сувилал нь эмнэлгийн тусламж үйлчилгээний дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чанарын менежерийг орон тоогоор томилж ажиллуулаагүй, эмчилгээний үр дүн, эдгэрэлтийг тооцсон судалгаагүй, эмнэлгийн байрны механик агааржуулалтын төхөөрөмж шаардлагын хэмжээнд ажиллахгүй байгаагаас шавар, рашаан, усан эмчилгээний өрөөнүүд бүгчим халуун, чийгшил их байгаа гэх мэт аар саар дутагдлаас гадна орны тооноос хүн хэтрүүлж авсан гэсэн хачин зөрчил тооцов. Хамгийн бүдүүлэг нь тухайн рашаан сувиллын нийт дутагдлыг сувилал бүрт ерөнхийд нь хамаатуулсан нь ухаандаа “нэг тэмээний хорголд мянган тэмээ хальтирсан” явдал боллоо. Бүх рашаан сувиллын дарга нарыг цуглуулсан МХЕГ-ын дүнгийн хурал дээр сувиллуудад ирүүлсэн албан шаардлагын дагуу хийсэн ажил, бэлдсэн тайлбарыг огт сонсолгүй улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн нь эргэлзээ төрүүлж байна. Улсын байцаагч нар Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 онд баталсан MNS5232-2003 стандартаар голчилж шалгасан ба энэ стандартад ЭМ-ийн сайдын тушаалтай зөрчилдөхөөр олон заалт байдаг. Бас уламжлалт анагаах ухааны гам дэглэм, бичигдээгүй хуультай ч нилээд зүйл харшилдаг. Тухайлбал стандартад 150 ортой сувилалд чанарын менежер нэг байна гэж заасан ч ЭМ-ийн сайдын 225 дугаар тушаалд сувиллын тусламж үйлчилгээний чанарыг тус эмнэлгийн эрхлэгч, ахлах эмч хариуцаж ажиллана гэж заасан байх жишээтэй. Энэ мэтчилэн Стандартчилал хэмжилзүйн газар, МХЕГ, ЭМЯ зэргийн хоорондын ажлын уялдаа холбоо байхгүйн гайгаар цаасан дээр бид олон алдаа дутагдалтай мэт харагддаг. Рашааны гам дэглэм хийхийн тулд хүмүүс коридорын цонх битгий хэл өрөөний цонхоо ч нээхийг зөвшөөрдөггүй атал стандарт биднийг бүх юмаа онгойлгож салхилуулахыг шаарддаг. Амьдралд хэрэглэхгүй зарим тоног төхөөрөмжийг сувилалд зайлшгүй байх ёстой гэж мөн л дээрх стандарт нэхдэг. Өнөөдөр сувилалд онош нь тодорхой хүмүүс ирдэг. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 268-р тушаалын 3-р хавсралт дахь Рашаан сувиллын илгээх картны загвараар тодорхойлогдоно. Өвчтөний шинжилгээний хариу, үндсэн болон дагалдах онош бүгд бичигдэж ирдэг. Иймд шинжилгээ хийх нарийн тоног төхөөрөмж сувилалд бараг л хэрэггүй. Нөгөө талаас стандартын дагуу бүгдийг нь авъя гэхэд ямар ч сувилалд санхүүгийн боломж байхгүй. Хувийн жижиг сувилал битгий хэл улсын томоохон эмнэлгүүд ч тоног төхөөрөмжийн дутагдалтай байгаа цаг үе. Сувиллыг шалгаж байгаа стандарт нь эмнэлгүүдэд зориулж хийгдсэн ба зөвхөн толгой гарчигийг нь солиод сувиллыг хамаатуулаад байгаа нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн стандартаар сувиллыг шалгаж байна гэсэн үг. Ер нь аливаа стандартыг шинжлэх ухааны ямар үндэстэй, хэнээс асууж хийдэг нь бүр ч эргэлзээтэй. 70 гаруй жилийн турш шавар, рашаанаар эмчилгээ хийсэн сувиллаас нэг ч зүйл асуухгүй шавар тавих стандартыг эрх мэдэлтнүүд өрөөндөө сууж байгаад цээжний бангаар батлах жишээтэй.
Хужирт рашаан сувиллын хувьд Өвөрхангай аймгийн Стандартчилал хэмжилзүйн газраас “Шилдэг үйлчилгээ”-тэй байгууллагаар олон удаа шалгарч, рашаан шавартаа “Үндэсний тохирлын тэмдэг”-т хэрэглэх эрх авсан Монгол Улсын хэмжээний эрүүл мэндийн анхдагч байгууллага юм. Хужирт рашаан сувилалд стандартын аварга гэсэн баярын бичиг, стандарт зөрчигч гэсэн албан шаардлагыг зэрэг өгч байгаа нь нэг гараараа баяр хүргэчихээд нөгөө гараараа алгадаад авахтай адил хэрэг.
Манай төр засгийн байгууллагуудын уялдаа холбоо огт байхгүй байгаагийн жишээ. Өнөөдөр төр засаг сувиллыг анхаарч үзэхгүй шоовдорлож байгаа нь доорх тайлбараас харагдана.
Бодлогын түвшинд бол харин ч эмнэлгийнхээ ачааллыг багасгахын тулд сувиллаа түлхүү анхаарах хэрэгтэй. Сувиллын орон дээр илүү олон хүн байвал үүнийг тогтолцооны хувьд эрүүл үзэгдэл гэмээр. Иргэд эрүүл мэндээ сайжруулж, урьдчилан сэргийлж биеэ тэнхрүүлэх гэж сувилалд хэвтдэг. Эмнэлэгт бага хүн очуулахын тулд сувилалд илүү олныг ирүүлэх бодлого байх ёстой. Манай эрүүл мэндийн бодлого урьдчилан сэргийлэх бус ужгирсныг нь домчлох “хөгжлийн бэрхшээлтэй” тогтолцоотой. Нийгмийн даатгалын сангаас олгодог нэг хүнийг эмчилсний төлбөр сувиллуудынх хамгийн бага буюу эмнэлгүүдээс дөрөв дахин бага байдаг. Гэтэл үзүүлж байгаа үйлчилгээ, цар хүрээгээрээ сувилал зарим тохиолдолд эмнэлгээс хавьгүй илүү гэж ам бардам хэлнэ.
Тухайлбал эмнэлгээс дөрөв дахин бага санхүүжилттэй аль ч сувилалд өдөрт таван удаагийн хоол цайгаар үйлчилж байхад улсын, хувийн, хот, хөдөөгийн аль ч эмнэлэгт хэвтсэн хүн “шорон”-д байгаагаас бага хоол идэж ар гэрийн эргэлтгүй бол өлбөрөх хэмжээнд байгаа. Хотод нэг хүн эмнэлэгт хэвтэхэд бүх ах дүү нь ажил амьдралынхаа хажуугаар хоол зөөх хөдөлгөөнд ордог. Ариун цэвэр халдвар ахуйн талаасаа энэ нь хэр зөв юм бол? Сувиллын ор хоногийн дундаж төлбөр 18.000 төгрөг орчимд хэлбэлзэж байгаа. Энэ мөнгөөр өдрийн таван удаа хүмүүсийг хооллож, эмчилж, байр ус, гэрэл цахилгаан, ажилчдын цалин, элдэв татвараа төлөөд сувиллууд оршин тогтнож байгаа. Дээрх мөнгөөр хотод нэг удаа аятайхан хоол идэж, зочид буудлын нэг өрөөнд нүдний хор гаргаад явахад хүрэлцэхгүй.
Төрөөс сувиллуудад анхаарал халамж тавидаггүй хэрнээ адлаж дарамтлах элдэв шалгалт, шүүлэг нь тасардаггүй. Ялих шалихгүй шалтаг тооцон зарим сувиллын “амыг барих” бодлого хэнд хэрэгтэй юм? Шалгалтаар ирсэн байцаагч нар бараг бүх сувиллыг орны тооноосоо хүн хэтрүүлж авсан гэж сүр далайлгасан. Энэ орны тоогоор бүхнийг хэмждэг тогтолцоо өөр хаанахын ямар улс оронд байна. ЭМЯ-наас баталсан орны тоо сувиллуудыг зорьж байгаа бодит хэрэгцээтэй хэр уялдаатай байгаа бол. Орны тоонд багтаж эмчлэгдсэний зол үлдсэн хүмүүсийн хохь гэж байгаа нь төрийн “төмөр нүүр” үү? Төрийн энэ хайрцагласан бодлого хувийн хэвшлийг хөгжихөд чөдөр, тушаа болж байна.
Монголын өнцөг булан бүрээс таягаа тулаад, явган нүцгэн гүйх шахуу ирсэн энэ олон хөгшчүүлийг орны тоогоор шалтаглан эмчлэхгүй гээд хөөх сэтгэл зүрх хэнд байгаа юм. Эмч сувилагч нарыг бусдын төлөө чин сэтгэлээр зүтгэ гэж тангараг өргүүлдэг байж орны тоогоор хязгаарлан хэн нэгнийг эмчлэх тангарагаасаа няцахыг яагаад шаардаж байгаа юм? Цэрэг хүнийг эх орныхоо төлөө байлдсаны нь төлөө шийтгэдэггүй биздээ. Харин ч ядарсан зүдэрсэн энэ олон түмнийг байгаа чадлаасаа илүү эмчилсэн та нарт баяр хүргэе гэх ёстой байтал хэтэрхий олон хүний биеийг эмчлэн сайжруулсан байна гээд “багалзуурдаж” байгааг ойлгохгүй байна. Сайн үйлс хийснийхээ төлөө муу гэж хэлүүлэх нь шударга, үнэнд хэр нийцэх бол. Дэлхий даяараа эм нэртэй хорноос татгалзаж уламжлалт, эмийн бус эмчилгээ байгалийн энерги хүчийг шүтэж байгаа нь хүмүүс сувилал руу цувахад нөлөөлж байгаа.
Сувилалд ихэвчлэн нас өндөр, хөл гар муу, өвчин зовлонтой нийгмийн эмзэг хэсгийнхэн ирж үйлчлүүлдэг. Сувиллуудыг хааж байгаа нь чадарсан биш ядарсан энэ олон түмний, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхэнд нь шууд халдаж байгаа хэрэг. Ер нь аливаа шалгалтаар яваа хүмүүс ёс зүйтэй байж идэж уухаа зогсоож, цаасан дээр бичсэн стандарт, хуулиар далайлган албан байгууллага аж ахуй нэгжийг сүрдүүлэхийн оронд болохгүй бүтэхгүй зүйлийг олон өнцгөөс харж, бодит амьралын бичигдээгүй хуультай харьцуулан шийдвэрээ гаргаж баймаар. Шалгалтынхан л гэхээр “шархан дээр суудаг ялаа” байх албагүй. Аймгаас ирсэн нь сумынхаасаа ухаантай, хотоос ирсэн нь аймгийнхнаасаа ухаантай юм шиг пээдэлзүүр байдал шалгалтаар ирэгсдэд анзаарагддаг юм. Өндөг шиг өөгүй зүйл, 100 хувийн алдаа мадаггүй ажиллагаа энэ ертөнцөд үгүй билээ. Хүсвэл зөвийг ч буруутгаж болох, хүсэхгүй бол бурууг ч зөвтгөж болох “алцагануур хууль”, “бөөрөнхий заавар дүрэм”, “амьдралгүй стандарт” сугавчилсан энэ төрийн дарамт сувиллаар барахгүй олон газрын нурууг хугартал нь дарж байна.
МХЕГ, ЭМЯ, төр засаг ард түмнээ боддог юм бол сувиллуудыг хааж боох, дүүжлэхээсээ илүү алдаа дутагдлаа засах хугацаа олгож, уян хатан хандаж, хамтарч ажиллахыг хичээх нь эрүүл үзэгдэл болно.
Хужирт рашаан сувиллын менежер А.Бямбасүрэн