Адал явдал сонирхогч Марк Моффетт дэлхийн хамгийн том шавьжийг олсон байна. Уг шавьж маш том бөгөөд лууван идэж чаддаг аж. Йон цагдаа байсан 53 настай Марк уэта төрөл зүйлд хамаарагддаг аварга шавьжийг модон дээрээс олжээ. Тэрээр жижиг арал дээр хайгуул хийж байгаад энэхүү долоон инч далавчтай хүрэлзгэнэ шиг амьтантай таарсан гэнэ. Хараад бие арзаймаар энэ амьтан Шинэ Зеландын Little Barrier арал дээрээс л олддог байна. Харин энэ амьтан эх газар дээр хархнаас болж устжээ.
Марк уэта төрөл зүйлийн шавьжийг олсныхоо дараа түүнийг луувангаар хооллоод буцаагаад байсан газарт нь тавьсан байна. Тэрээр "Аварга уэта бол дэлхий дээрх хамгийн том шавьж, энэ бол олдож байсан шавьжнуудаас хамгийн том нь, гурван хулганатай адил жинтэй, лууванг хурдан идчихэж чадна, луувангаас бага зэрэг идэхэд нь би энэ зургийг аваад, буцаагаад тавьсан, энэ бол устах аюулд ороод байгаа амьтан" гэжээ.
Э.АМАР