logo
Хөгжилд хүргэх түншлэлийн талаар хэлэлцэж байна

Хөгжилд хүргэх түншлэлийн талаар хэлэлцэж байна

2011/12/05
“Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвт үндэсний форум 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд боллоо.  Форумд Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлд хувийн хэвшлийн оролцооны талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар илтгэл тавилаа.
    Мөн салбар хуралдаанаар дээрх чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан санал, зөвлөмжөө нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Үндэсний форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчны өнөөгийн байдал, цаашдын төлөв, ид өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар байр сууриа илэрхийллээ.   
    Бизнесийн орчныг таатай болгох, төр, хувийн хэвшлийн хооронд байнгын, тогтвортой, нээлттэй яриа хэлэлцэл, ойлголцолыг бий болгох форум хэлэлцүүлэг туйлын чухал. Бид ярилцаж байж л аливаа ойлголтын зөрүүг даван туулж чадна гэдгийг тэрээр тэмдэглэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш