logo
Оросын уран нугараач шүтэн бишрэгчиддээ бэлэг барилаа

Оросын уран нугараач шүтэн бишрэгчиддээ бэлэг барилаа

2011/12/05
25 настай, уян хатан биетэй Златагийн гайхалтай зургуудыг оруулсан цаг тооны бичгийг гаргажээ. Тэрээр үүгээр дамжуулан шүтэн бишрэгчиддээ бэлэг барихаар шийдсэн байна. Бараг үегүй мэт нугардаг авъяасынхаа ачаар Злата маш олон фентэй болжээ.
Тэрээр анх дөрвөн настай байхдаа итгэмээргүй байдлаар нугарснаар авъяас нь илэрсэн байна. Злата тэр даруй амьдардаг хотынхоо циркэд ханджээ. Улмаар хичээл нь тарсны дараа хөдөлгөөнөө төгс болгохын тулд циркэд олон цаг хичээллэдэг болсон байна. Харин 14 нас хүрээд байнга нугарах болсон бөгөөд одоо 25 настай Злата дэлхийн орнуудаар аялж, уран нугаралтын үзүүлбэрээ үзүүлдэг.
Тэрээр Европын орнууд болон Энэтхэг, Хонгконгод олон тооны шоу тоглолтонд оролцжээ. Харин Злата Японд голцуу ажилладаг байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш