logo
Хүчирхийлэгчийг барьжээ

Хүчирхийлэгчийг барьжээ

2011/12/06
Гэмт этгээдийг энэ сарын 2-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд “Илрүүлэлт-Оргодол” арга хэмжээний хүрээнд баривчилжээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй нэгэн байсан бөгөөд сургуулийн сурагчдыг өглөө эрт хичээлдээ явах замд нь айлган сүрдүүлж, хүчирхийлдэг байжээ.
Б хэмээх нэртэй энэ хүн Шарга сумын Улаантуг багт мал маллаж амьдардаг байжээ. Сэжигтэн этгээд 2008 оноос 2011 онд нийт гурван удаагийн үйлдлээр 16-17 насны гурван эмэгтэйг айлган сүрдүүлж, хүчирхийлсэн байна. Мөн энэ  онд Говь-Алтай аймгийн харьяат 50 настай эмэгтэй Ц-д хутга тулган эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнээ мөрдөн байцаалтын явцад хүлээжээ. Түүнчлэн Б нь 2007 онд ЭХ-ийн тусгай ангийн 145.2-т зааснаар гурван сар 10 хоногийн баривчлах ял, 2009 онд  145.2-т зааснаар таван сар баривчлах ялаар шийтгүүлж байсан ажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш