logo
Ази номхон далайн улс орнуудын төлөөлөгчид ойн асуудлаар ярилцлаа

Ази номхон далайн улс орнуудын төлөөлөгчид ойн асуудлаар ярилцлаа

2011/12/06
Ази номхон далайн бүх улс орнуудын ойн салбарт анхаарлаа хандуулдаг Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөл болсон 1500 гаруй хүн Бээжин саяхан хотноо салбарынхаа тулгамдсан асуудлаар чуулжээ.
Ногоон ирээдүйн төлөө сэтгэл зовнин анхаарал хандуулдаг улсууд цугласан дээрх чуулганд Монгол Улсаа төлөөлөн Ойн газрын дарга М. Тунгалаг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй Ойн төслийн зохицуулагч Ц.Дашзэвэг, төслийн техникийн ахлах зөвлөх Доминик Рийб, “Хөгжлийн шинэ гарц” ТББ-ын тэргүүн А.Лувсандагва болоод Экологи, боловсролын төвийн захирал Н.Батчулуун нарын хүмүүс оролцжээ.
Энэ удаагийн чуулган үр өгөөж өндөртэй болсон гэж төлөөлөгчид дүгнэж байна. Ямартай ч төлөөлөгчид ойн салбар дахь тулгамдаж байгаа асуудал, ололт амжилтаа бусад орны мэргэжилтэнгүүдтэй хуваалцан, тэдний туршлага, мэдлэгийг өвөртлөн иржээ.
Монгол Улсын ойн бодлогын бичиг баримтыг боловсруулах ажил хийгдэж буй энэ үеэр дээрх чуулган болсноороо онцлог бөгөөд гадны ололт амжилт, туршлага ойн бодлогын баримт бичигт тусгалаа олох нь гарцаагүй.
Монгол Улсын ойн бодлогын баримт бичгийн үндэсний хэлэлцүүлэг тун удахгүй эхлэх юм байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш