2011 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Испанийн Мадрид хотод Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын Хүрээлэн /АСТОУХ/-гийн Зөвлөлийн 20 дахь удаагийн хурал болжээ. Энэ удаагийнхаа хурлаар гишүүн орнууд Хүрээлэнгийн 2012-2017 оны үйл ажиллагааны стратеги, 2012-2014 оны хөтөлбөр, төсвийг хэлэлцэн баталжээ. Хүрээлэнгийн төсөв 2011 онд 23,6 сая евро болж байгаа бол 2012 онд 29,8 сая, 2013 онд 31,6 сая, 2014 онд 33,8 сая еврог тус тус төлөвлөсөн байна.
Зөвлөлийн даргаар Австралийг, тэргүүн дэд даргаар Испанийг, дэд даргаар Чилийг нэг жилийн хугацаатайгаар тус тус сонгожээ. Зөвлөлийн хуралд оролцсон манай төлөөлөгчид Хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэнтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монгол Улс АСТОУХ-гийн гишүүн болсноос хойш Зөвлөлийн хуралд анх удаагаа оролцож байгаа бөгөөд гишүүн болохоосоо өмнө Хүрээлэнтэй хамтран ажиллаж, тухайлбал, Монгол Улсын ардчиллын төлөв байдлын илтгэл гаргаж байжээ. Манай төлөөлөгчид Монгол Улс 2011- 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг даргалж байгааг мэдээлж, манай тал ардчиллын боловсролыг гол сэдэв болгох, чингэхдээ иргэний нийгмийн байгууллагын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг асуудлалд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг тэмдэглэн, дурдсан чиглэлээр Хүрээлэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хуралдаанд манай талаас ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын захирал Г.Батжаргал, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах нарын төлөөлөгч оролцжээ. АСТОУХ-гийн гишүүнээр Австрали, Барбадос, Бельги, Ботсвана, Гана, Герман, Дани, Доминиканы БНУ, Испани, Канад, Кабо-Верде, Коста Рика, Маврикий, Мексик, Монгол, Намиб, Нидерланд, Норвег, Өмнөд Африк, Уругвай, Перу, Португал, Финланд, Чили, Швед, Швейцарь, Энэтхэг улсууд, ажиглагчаар Япон ажилладаг. Манай улс 2010 оны 12 дугаар сард Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн гишүүн болсон. Хүрээлэнгийн гол шийдвэр, бодлогыг гишүүн орнуудын Засгийн газрын төлөөллөөс бүрддэг Зөвлөл гаргадаг.