logo
Зах зээлд зөвшөөрөлгүйгээр чанарын баталгаажилтгүй эм бэлдмэл импортлогдож, худалдаалагдаж байна

Зах зээлд зөвшөөрөлгүйгээр чанарын баталгаажилтгүй эм бэлдмэл импортлогдож, худалдаалагдаж байна

2011/12/07
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн санд эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, үйлдвэрлэл, импорт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, худалдаалалт, зарцуулалтын байдал ба зах зээлд зөвшөөрөлгүйгээр чанарын баталгаажилтгүй эм бэлдмэл импортлогдож, худалдаалагдаж буй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтыг энэ оны 2 дугаар сараас 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 800 гаруй эмийн сан, салбараас 13 эмийн үйлд­вэр, 700 орчим эмийн сан, 77 эм ханган нийлүүлэх байгууллага, салбар хуурамч эм худалдаалж болох эрсдэлтэй газрууд (зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг г.м) зэрэг зөвшөөрөлгүйгээр эм, эм­нэлгийн хэрэгсэл худалдаалж буй цэг, иргэд хамрагдлаа.
Шалгалтанд нийт эм хангам­жийн байгууллагын 85 орчим хувь нь хамрагдсан байна.

Нийтлэг зөрчил, дутагдал:
1. Эмийн үйлдвэрүүд нь батлагд­сан зураг төслийн дагуу баригдсан зориулалтын байранд үйлдвэр­лэлийн үйл ажиллагааг явуулаагүй, технологи, тоног төхөөрөмж нь хуу­чирсан, лабораторийн тоног тө­хөө­рөмж, мэргэжилтэн дутагдал­тай, зөвхөн үйлдвэрлэлийн үйл ажил­лагааны зардлаа нөхөх төдийн хэм­жээнд олон жижиг эмийн үйлдвэр ажиллаж, 60 гаруй хувь нь 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүнийг дав­хар­­дуулан үйлдвэрлэж байна. /Аст­рафарм, Эв-Эрдэнэ, Тунфарм, Тү­шиглэн, Шинэ-Эхлэл түм, Мерит, Эмийн үйлдвэр компани, Тавин-Ус, Шинэ бат зэрэг/
2. Эмийн үйлдвэрийн гадна ор­чинд ариун цэвэр, хамгаалалтын бүс бүрэн тогтоогоогүй, чанарын хяналтын хими, микробиологийн болон эрүүл зүйн нян судлалын лабораторийг аюулгүй ажиллагаа­ны дүрмийн дагуу тусгаарлан зо­хион байгуулаагүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой батал­гаажуулан мөрдөж байгаа стан­дарт ажиллагааны аргачлалгүй, баримт­жуулалт хангалтгүй, ариун цэвэр, халдвар хамгаалалын дэглэмийг бүрэн баримталдаггүй, / Тунфарм, Эв-Эрдэнэ, Эмийн үйлдвэр компани, Мон-Адонис, Түшиглэн, Шинэбат, Манба дацан, Монг-Эм, УАУШУТК, Элэгний эмгэг судлалын төвийн эмийн үйлдвэр зэрэг/
3. Шалгалтын явцад хөнд­лөн­гийн хяналтаар 13 эмийн үйлд­вэрийн 38 нэрийн бү­тээг­дэхүүнээс хяналтын сорьц авч Нэгдсэн төв лабораторит шинж­лүүлэхэд 4 үйлдвэрийн /Мерит, Аст­рафарм, Гамба, Мон-Адонис/ 14 нэрийн бүтээгдэхүүн буюу 36,8% /34,9%-2008 оны дүн/ нь стандартын шаардлага хангахгүй гарсан нь «үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын баталгаа хангасан байх» гэсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 12.1.7, MNS-5524:2011 стандартын 8.6.1 заалтын биелэлт хангалтгүй байна.
Цаашид Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын 4.3-д заасны дагуу уг стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчдээс ч төрөөс ч анхаарах асуудал байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Отгоннаст фарм ХХК-ийн эмийн үйлдвэр нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байхад Отгоннаст фарм нэртэй Анисны, Аскорбины хүчлийн үрэл үйлдвэрлэгдэж тараагдан Сүхбаатар сумын Энхнамуун эмийн сан, Дархан Монос ЭХНБ, Ховд аймгийн эмийн санд тус тус худалдаалагдаж байгаа зөрчил илэрчээ.

Үүнтэй холбогдуулан
1.»Эрүүл мэндийн тухай», «Эм, эм­нэлгийн хэрэгслийн тухай», «Аж ахуйн үйл ажиллагааны тус­гай зөвшөөрлийн тухай» хууль бо­лон холбогдох тушаал, шийдвэр, стандартуудын дагуу зөрчлийг арилгуулахаар 253 байгууллагад 849 заалт бүхий албан шаардлага хүр­гүүлж, зөрчил гаргасан 215 бай­гууллага, албан тушаалтан, иргэнд нийт 28,2 сая төгрөгийн шийтгэвэр оногдуулжээ.
2. Монгол улсын бүртгэлд бүр­тгэгдээгүй, чанарын баталгаажилт­гүй, нэр хаяг нь тодорхойгүй, стан­дартын бус болон хаяглалт савлалт нь бүртгэгдсэн загвараас өөр, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал нь алдагдсан 125 нэрийн 10,5 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хурааж, ху­далдаалс­ны хууль бус ор­лого болох 2,8 сая төг­рөгийг улсын орлогод төвлөрүүлж, Монгол ул­сын эмийн бүртгэлд бүрт­гэгдээгүй эмийн талаар хэв­лэлийн бага хурал зохион байгуулж, эмийн бүртгэлийн болон бүртгэлд бүртгэгдсэн, бүрт­гэгдээгүй эмийн ялгааны талаар танилцуулга хий­сэн.
3. Хилийн хяналтаар шалгал­тын явцад нийт 97 зөрчил илрүүлж, 55 буюу 58,5 хувийг арилгуулан, 21 байгууллага, иргэний 28778 кг эмийг буцааж, эмийн хаяглалт, шош­гололт, савлалт нь бүртгэгдсэн загвараас өөр 2 нэрийн 15000 хайрцаг эмийн сав баглаа боодлын зөрчлийг арилгуулж, 4 нэрийн 6100 ширхэг 16.365,000 төгрөгний эмийг акт үйлдэн устгуулахаар шилжүүлэв.
4. Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 134 нэрийн 6,7 сая төгрөг­ний эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалаг­даж байсныг /давхардсан/ актаар хураан авч устгалын комисст хүлээлгэн өгсөн.
5. 6 аймаг, нийслэлд эм хангам­жийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмээр үйлчилсэн 9 байгууллага ир­гэний үйл ажиллагааг зогсоож, тэд­ний худалдаалж байсан 146 нэрийн 785.770?-ийн эмийг хураалаа.
6. Эмийн сангийн стандартын шаардлага хангаагүй болон стан­дартын бус бүтээгдэхүүн үйлд­вэр­лэ­сэн 11 эм хангамжийн байгуул­лагын үйл ажиллагааг түр, 5 байгуул­лагын үйл ажиллагааг бүрмөсөн зог­соож, 3 байгуулага, албан тушаалт­ны асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байна.
Н.Туяа
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш