Энэ сарын 4 буюу ням гарагт цагдаагийн байгууллагад иргэдээс 830 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 41 хэргийн 36-гийнх нь эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд хулгайлах 7, танхайрах 10, дээрэмдэх 3, зам тээврийн хэрэг 10, осол 20 гарч, 12 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 169, орон нутагт 42 хүн эрүүлжүүлэгджээ.
Харин 3 буюу бямба гарагт цагдаагийн байгууллагад иргэдээс 803 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 40 хэргийн 35-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 7, хулгайлах 4, танхайрах 7, дээрэмдэх булаах тус бүр 1, зам тээврийн хэрэг 10, осол 30 гарч, 12 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 149, орон нутагт 36 хүн эрүүлжүүлэгджээ.
Энэ сарын 2 буюу баасан гарагт иргэдээс 796 мэдээ, мэдээлэл ирүүлсэнээс гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 39 хэргийн 31-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 6, хулгайлах 11, танхайрах 6, булаах, дээрэмдэх тус бүр 1, зам тээврийн хэрэг 9, осол 35 гарч, 10 хүн гэмтсэн байна. Өнгөрсөн хоногт нийслэлд 138, орон нутагт 48 хүн эрүүлжүүлэгджээ.
«Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 20 дугаар байрны орцонд бусдыг дээрэмдсэн хүнийг барилаа» гэсэн мэдээллийг шалгахад уг байрны оршин суугч 17 настай эмэгтэй Н-ийг гэр рүүгээ орох гэж явахад нь Төв аймгийн Баянжаргалан сумын иргэн, ҮУДС-ийн оюутан 18 настай эрэгтэй Э гэгч архи хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ хохирогч бүсгүйг орцонд нь дагаж орон хойноос нь боомилж, ухаан алдуулан зодож биед нь гэмтэл учруулан эд зүйлсийг нь дээрэмдэн зугтаахдаа хохирогчийн ахад нь баригдсаныг тогтоосон байна.
«Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооноос өөрийгөө хутгалсан хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтлээ» гэсэн мэдээллийг 4-ний 04:30 цагт авч шалгахад эрхэлсэн ажилгүй, 21 настай эмэгтэй Х нь хөзөр тоглож байгаад нөхөр Б-тайгаа маргалдсанаас өөрийнхөө хэвлийн тус газрыг хутгалж гэмтээснийг тогтоосон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна