logo
 16-17 насны 3 охиныг хүчирхийлжээ

16-17 насны 3 охиныг хүчирхийлжээ

2011/12/07
Сургуулийн сурагчдыг өглөө эрт хичээлдээ явах замд нь айл­ган сүрдүүлж, хүчирхийлдэг гэмт этгээдийг энэ сарын 2-ны 07.40 цагт Говь-Алтай аймгийн цаг­даагийн Эрүүгийн тасаг, Мөр­дөн байцаах тасгийн ажилтнууд «Илрүүлэлт-Оргодол» нэгдсэн арга хэмжээний хүрээнд отолт хийн саатуулан баривчилсан бай­на. Сэжигтэн Б нь 1980 онд Говь-Алтай аймгийн Шарга су­манд төрсөн. 31 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт тус сумын Улаан­туг багт мал малладаг нэ­гэн байсан аж. Сэжигтэн этгээд 2008 оноос 2011 онд нийт гурван удаагийн үйлдлээр 16-17 насны гурван эмэгтэйг хүч дулимаг байдлыг нь ашиглан, айлган сүрдүүлж, хүчирхийлсэн байна.
Энэ онд Говь-Алтай аймгийн харьяат 50 настай эмэгтэй Ц-д хутга тулган эд зүйлийг нь дээ­рэмд­сэн гэмт хэргийг үйлдсэнээ мөрдөн байцаалтад хүлээсэн бай­на. Түүнчлэн Б нь 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ан­гийн 145.2-т зааснаар 3 сар 10 хо­ногийн баривчлах ял, 2009 оны 9 дүгээр сард 145.2-т зааснаар 5 сар баривчлах ялаар шүүхээс тус тус шийтгэгдэж байсан, хэрцгий догшин зантай нэгэн гэдгийг албаны эх сурвалж өгүүллээ хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.
С.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш