Өмнөговь аймгийн Цагдаагийн газар саяхан нүүрсний зам дагасан осол ихэссэнтэй холбогдуулан аймгийн МХГ-тай хамтран Цагаан хад орчмоор хэсэгчилсэн хяналт шалгалтыг явуулжээ. Тус шалгалтаар улсын хил гаалиар хууль бусаар архи оруулан зарах, зөвшөөрөлгүйгээр архи, шар айраг, тамхи, эм бэлдмэл зэргийг зарж байсныг илрүүлэн хураасан байна. Энд анхаарал татаж буй нэг асуудал бол урд хилээр хууль бусаар маш их хэмжээгээр оруулж ирэн худалдаалж байсан хятад архи, тамхи юм. «Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж байгаа иргэд худалдаачдад ямар нэг хууль тогтоомж хяналт байдаггүй нь архидан согтуурах, үүнээс үүдэлтэй гэмт хэрэг үйлдэх эхлэл болдог юм» хэмээн албаны хүн ярьж байна. «Цагаан хаданд худалдаа хийж байгаа 5-6 мянган хүн байгаа» гэсэн албан эх сурвалж байдаг. Гэтэл тус газарт төрийн төлөөлөл гэж нэг ч ажилтан байдаггүй, хэсгийн төлөөлөгч гэж ганцхан хүн байдаг бөгөөд эндхийн хаана ч хүрч ажиллаж чаддаггүй аж. Түүнчлэн эмнэлэг огт байдаггүйн дээр зөвшөөрөлтэй эмийн сан ч ажилладаггүй нь харамсалтай.
Хорт зуршлын хэрэглээ улам бҮр залуужсаар...
«Тамхихүй өсвөр үеийн төлөө хамтдаа» сэдэвт хэлэлцүүлэг Өмнөговь аймагт боллоо. Тус хэлэлцүүлгийг аймгийн ЭМГ, Хүүхдийн төлөө хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд Даланзадгад хотын таван сургуулийн сурагчид, эцэг эх, багш нар оролцлоо. Хорт зуршлын хэрэглээ улам бүр залуужиж, хортой муу бүхнийг Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуус зөвхөн сайхан харагдах, өөрийгөө том хүн болж харагдуулахын тулд л хэрэглэдэг гээд бодохоор харамсмаар. Хүүхдийн буруу үйлдлийг томчууд бид хүч түрэмгийлэн шийддэг арга үеэ өнгөрөөсөн болохыг сурагчид энд ярьж байна. «Тамхигүй өсвөр үеийг буй болгоно» хэмээн авч хэрэгжүүлдэг үйл ажиллагаанууд сурагч, хүүхдүүдийн хорт зуршилд татагдах сэдэл, арга барилыг улам лавшруулдаг ажээ. Тухайлбал, нэг сургуульд нь тамхи татахыг- «булан тойрох», архи уухыг- «гуя гаргах» гэдэг бол нөгөө нэг сургуульд нь тамхи татах уу гэхээ «тамир орох уу», чүдэнз гал зэргээ «хувцас, кэтээ авчирсан уу» гэх мэтээр багшийнхаа хэзээ ч ойлгохгүй үг хэллэгээр нэрлэдэг байна.
Аймгийн хэмжээнд Төв номын сангаас өөр хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үнэнийг хэлэхэд байхгүй. «Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв» гэх томоохон цогцолбор буй болсон ч мөн л хүүхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж чаддаггүй. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн хүүхэд, эцэг эхчүүдийн санал бодлоор хүүхдийн хэмжээнд очсон баримтат кино, телевизийн нэвтрүүлэг хийж, бодит үр дүнд хүргэнэ хэмээн зохион байгуулагчид ярилаа.
С.Сумъяа