logo
Ньютон 2060 онд дэлхий сүйрнэ гэж тооцсон байжээ

Ньютон 2060 онд дэлхий сүйрнэ гэж тооцсон байжээ

2011/12/07
Аугаа математикч Ньютон дэлхийн татах хүчийг хэрхэн нээсэн тухай гар бичмэлээс эхлээд олон сонирхолтой баримтыг дэлгэсэн “Ньютоны нууц” нэртэй үзэсгэлэн Иерусалимд нээгдэж олны хүртээл болж байна. Амьдралынхаа сүүлийн өдрийг хүртэл нууцалж байсан тэдгээр гар бичмэлүүдийн дотор дэлхийн төгсгөлийн талаархи тооцоолол байгаа нь судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа ажээ. Түүний таамгаар 2060 онд дэлхий сүүрч болзошгүй гэнэ. 1704 онд бичигдсэн эл гар бичмэлийг 1936 онд Лондонд болсон “Сотбис” дуудлага худалдаагаар анх зарсан бөгөөд цуглуулагчдын гар дамжин явсаар өдгөө Иерусалимын үндэсний номын санд хадгалагдаж байгаа юм. Сонирхуулахад бүх насаа шинжлэх ухаанд зориулсан тэрээр бурханд итгэдэг тухай нэгэн гар бичмэлдээ бичсэн байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш