Засгийн газраас зарласан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд 2011 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 68 071 хүн шинээр ажилтай болжээ. Эдгээрийн 29 мянга гаруй нь эмэгтэйчүүд юм байна. Баруун бүсийн аймгуудад 8 424, Хангайн бүсэд 11 423, Төвийн бүсэд 11 281, Зүүн бүсэд 4 855 хүн шинээр ажлын байртай болсон бол Улаанбаатар хотод 32 мянга 088 хүн ажилд оржээ. Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэгт тус бүр 5 мянгаас дээш хүн шинээр ажлын байртай болсон байна.
Ховд аймаг 1898 хүнийг шинээр ажлын байртай болгосноор баруун бүсдээ тэргүүлсэн бол Хангайн бүсэд Архангай аймаг 2293, Төвийн бүсэд Төв аймаг 2349, Зүүн бүсэд Дорнод аймаг 2031 хүнийг шинээр ажлын байртай болгож бусдыгаа хошуучилжээ. Улсын хэмжээнд нийт ажилд орсон хүний 12 602 нь барилгын салбарт ажиллаж байгаа нь хамгийн ихэд тооцогдож байна.
Харин хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт 11 867, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 8 470, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 7800 хүн шинээр ажилтай болсон дүн гарчээ.