Дэлхийн сагсан бөмбөг сонирхогчид энэ өвлийн хувьд хамгийн сайхан бэлгээ авлаа. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /ҮСХ/ албан ёсны төлөөлөгчид болон клубуудын эзэд дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолт эхлэх өдрийн талаар тоглогчидтой тохиролцоонд хүрч чадсан байна.
Талуудын хүрсэн тохиролцоо ёсоор, 66 дахь удаагийн улирал 12 дугаар сарын 25-нд буюу католик шашны зул сарын баяраар эхэлнэ. Ийнхүү тус холбооны түүхэнд үргэлжилсэн хугацаагаараа хоёрдугаарт орох ажил хаялт дууссан байна. Талууд тохиролцоонд хүрч чадалгүй бараг таван сар болсон билээ.
Бараг л эцсийн мөчид тохиролцоонд хүрч чадсан гэж ажиглагчид үзэж байна. Хэрвээ ажил хаялт дахин нэг долоо хоногоор сунжирсан бол ҮСБХ ирэх жил телевизийн шууд нэвтрүүлэг хийж чадахгүйд хүрэх байсан юм. Тухайн жилийн гэрээ 12 дугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлдэг аж. Чухам энэ нь холбооныхонд хүчтэй шахалт боллоо гэж шинжээчид үзэж байна.
“Нью-Йорк таймс” сонинд мэдээлснээр, хэлэлцээр клубуудын эздэд ашигтай тусчээ. “Тоглогчдын жилийн цалин 300 сая болтол буурч, гэрээний хугацаанд гурван тэрбум доллар авахаар боллоо” гэж сонин тэмдэглэжээ. Хамтын шинэ гэрээг 10 жилийн хугацаагаар байгуулах болсон нь холбоо оршин тогтносон хугацааны хамгийн их хугацаанд тооцогдож байна. Үүний сацуу тамирчид бас нэгэн чухал тохиролцоонд хүрсэн нь клуб, тоглогч хоёр ашгаа эн тэнцүү хувааж байхаар болсонд оршино. Тэрчлэн тоглолтын улирлын хугацаанд 82 удаа бус 66 удаа тоглолт хийхээр болсон байна.
Өмнө нь 1998-1999 оны улирлын тоглолтын үеэр сагсан бөмбөгчид ажил хаяж байжээ. Тухайн үед клубууд ердөө 50 тоглолт хийж амжсан байв.
З.Амгалан