Америкийг зорьсон “3 -охин” хамтлагийнхныг эзгүй хойгуур бүсгүйчүүдийг тойрсон шуугиант мэдээлэл өдөр алгасамгүй гарсаар л байна. Шинэ жил дөхсөн энэ үед Монгол рок попын хамтлаг дуучид хэдийнээ дуулах үнэ ханшаа тогтоочихсон. Энэ жилийн хувьд охидын “Киви” хамтлагийнхан 2-хон дуугаа 2 сая төгрөгний үнэд хүргэж чадсан бол тэднээс дутахааргүй чадал заах болсон хөвгүүдийн “Мотив” хамтлагийнхан хоёр гурван дуу дуулаад сая төгрөг өвөртлөөд байх сурагтай байна. Харин “3-охин”-чууд энэ жилийн баярыг гадаадад аялж яваа ч зүгээр өнгөрүүлэхгүйгээр шийдэж, Худалдаа хөгжлийн банкны шинэ жилийн арга хэмжээнд дуулах 3 дуугаа 2 саяар үнэлж цаашдын ханшаа тогтоожээ.