Бүсгүйчүүдийн хувьд цистит жинхэнэ асуудал болдог. Цистит гэдэг нь шээс дамжуулах замын нянгийн гаралтай үрэвсэл аж. Уг үрэвсэл ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдэд тохиолддог гэнэ.
Олон удаагийн дахилттай, сэдрэх хандлагатай, зовиур ихтэй гэж эмч нар онцолдог байна. Циститын үед ойр ойрхон шээх, шээхдээ дүлэлт өгөх, сүүлдээ шархлах зовиур илэрдэг байна.
Хүндэрвэл цустай шээж, бүр хэцүүдвэл цус дусах нь ч бий гэнэ. Сүүлдээ давсаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахаа больж, ойр ойрхон шээдэг болдог аж. Эмчилгээний хувьд нянгийн гаралтай үрэвсэл учраас дор хаяж 21 хоног, cap, нэг, гурав, зургаан cap эмчлэгдэж байж хэвийн байдалдаа ордог байна.
Сарын тэмдгийн үед цистит сэдрэх магадлалтай гэнэ. Учир нь энэ үед эмэгтэй хүнийн биеийн эсэргүүцэл сулардаг тал ажиглагддаг байна. Эмчид хандаж, сайн эмчлүүлж чадвал бүрэн эдгэрдэг өвчин гэж эмч нар хэлж байна.
Харин эмчлүүлэхгүй удвал шээсний замыг бүхэлд нь хамарсан нянгийн үрэвсэл болдог аж. Нянгийн гаралтай үрэвсэл дээшээ өгсөх замаар бөөрний тэвшинцэрийн үрэвсэл үүсэх эрсдэлтэй гэнэ. Олон удаа дахиад байвал бөөрний дутагдалд ч хүргэж мэдэх аюултай өвчин юм байна.