Улс төрийн амлалтаар бол иргэдэд МАНАН 2,5 сая төгрөг өгөхөөр амласан. Амласан ёсоор иргэд сая, сая төгрөг бэлэн авах ёстой. Дээр нь Тавантолгойн хувьцааг байгалийн баялагийг тэгш хүртээх зарчмаар Засгийн газар иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа өгөх болсон. Гэтэл ирэх оны төсөв батлахдаа сонгуулийн амлалтын сая төгрөгөөрөө хувьцаа худалдаж авахаар болж байх шиг. Төр нь иргэдээ хулхидаж эхлэв үү. Мөн компанийг хөрөнгийн бирж дээр хувьцааг нь гаргахад хууль эрхзүйн орчинг нь зөв бүрдүүлж туслах ёстой төр өөрийнхөө оролцоог уул уурхайн орд дээр илүү байлгах гээд зүтгээд байдаг нь буруу юм бүхний эх үүсвэр болоод байна. Бас болоогүй ээ, нэг шийдвэр гаргачихаад нөгөөтөхтэй нь танилцаж амьжаагүй шахам байхад өөрчлөөд тавьчихна. Тэр нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Уул уурхайн том том төслийнхөө нэрийг барьж байгаад гаднаас зээл аваад иргэддээ зүгээр тараачихна. Иргэд нь бэлэн хоолоо хүлээ¬гээд гэдсээ илээд хэвтчихнэ. Энэ бүхний эх үүсвэр нь сонгуулиар амалчихсан аман¬даа унах гээд сандарснаас үүдэлтэй. Нэг үгээр хэлэхэд эдийн засгийнхаа урд улс төр нь гараад алхчихсан гэсэн үг. Энэ улс төрийн том алхааг эдийн засаг нь гүйцэхгүй шинжтэй. Одоо бол бүүр гонж. Сонгууль хаяанд ирсэн үед улс төрийн алхаа улам хурдасч байна. Гишүүд маань сонгуулийн ажилдаа шуудраад орчихсон яваа. Өмнөх амлалтаа бие¬лүүл-сэн болж харагдахын тулд хэдэн зуун тэрбумаар алдагдалтай төсөв батлаа¬дахлаа. Бас ард түмний саналыг татахын тулд 2007 онд гаргаж байсан шийдвэрээ өөрчлөх гээд муйхарлаж байна. Төрийн өмчит Тавантолгой компа¬нийн хувьцааны 10 хувийг ард түмэндээ үнэгүй эзэмшүүлээд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдаад, 51 хувийг нь төрийнхөө мэдэлд байлгаад, үлдэх хэсгийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаад зарах юм болоод байсан. Одоо больчихож. “Манай компаниуд тат¬вараа төлдөггүй, үйл ажилла¬гаа явуулдаггүй, ганц хоёрхон хүний мэдэлд олон компани байдаг юм байна шүү дээ, одоо л мэдлээ” гэж байх юм. Шийдвэрээ гаргахаасаа өмнө үзэж харж судлах нь яасийм. Монгол улсад 2010 оны 6-р сарын байдлаар 57 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас тал гаруй нь тайлан өгч тат¬вар төлдөггүй, 1-2 хүнтэй ажил¬ладаг бол үлдсэн 23 мянга орчим компани нь 2700 иргэний эзэмшилд бий гэсэн судалгаа гарсан. Дээрх 2700 орчим иргэний дунд нэгээс хоёр компанитай нь ч байхад 50-60 компанитай хүн ч байдаг гэсэн шүү. Одоо овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг нь болж байна. Аж ахуйн нэгжүүд бөөн хэл ам гаргаад эхлэв. Монголын төр хувийн аж ахуйн нэгжүүдийг дандаа татвараар дарамтлах зүйлийг хийдэг. Ганц удаа компаниудаа дэмжих тог¬тоол гаргаснаа өөрчлөх хэ¬рэг байна уу гэж С.Эрдэнэ гишүүн хэлж байсан. Харин 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах гол үзэл баримтлал нь Монгол улсын иргэдийг ялгаварлан гадуурхахгүй, баялгийг тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэн хэмээн са¬наачлагч гишүүд хэлж байгаа. Алаагүй баавгайн арьсаа булаалдаад сүйд болж байна, цаана чинь. Гэхдээ 2012 оны эхний хагаст олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж худалдах гээд байгаа нөгөө хувьцааных нь хуваарлилт нь ч, үнэ ханш нь бүрхэг. Цаг хугацаа шаардагдаж байж олон улсын хөрөнгийн зах зээл дээр гардаг юм гэсэн. Манайхан ч өөр арга ба¬рилтай болохоор яаж ийгээд ирэх оны эхний улиралд олон улсын зах зээлд гарчихсан байж мэдэх юм шүү. Цаг хугацаа л харуулах нь дээ.
Ц.Баяр www.shuum.mn
Ц.Баяр www.shuum.mn