Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2007 онд баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргав.
Эдгээр хуульд ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөх хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөхдөө даатгуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй үлдээсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, мөн зүйлийн 6/-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. ...” гэсэн заалтад харшилж, олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авч чадахгүй болох, эсхүл тогтоогдвол зохих тэтгэвэр тэтгэмж бага хэмжээгээр тогтоогдох зэргээр даатгуулагчийн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх зөрчигдөхөд хүргэсэн гэх үндэслэлтэй байгаа учир Үндсэн хуулийн цэц энэхүү дүгнэлтийг гаргав.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу уг дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилахаар болов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.