Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Индонез улсад болох Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцохоор өчигдөр өглөө Улаанбаатараас мордлоо.
Энэ удаагийн чуулга уулзалт нь тус улсын Бали арал дээр болох бөгөөд “Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын дуу хоолойг дэмжих нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Мөн Балийн энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа урьж байгаагаараа онцлог болж байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тус чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, “Өөрчлөгдөж буй дэлхий дахины ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх нь : Ардчиллын төлөө дуу хоолойг хүлээн авах нь” сэдэвт дээд түвшний хуралдаанд оролцож үг хэлнэ.
Мөн “Ардчиллын төлөөх дуу хоолойг хүлээн авах Төрийн чадвар” болон “Иргэний нийгмийн оролцоог ардчилсан орон зайгаар хангаж өгөх нь“ сэдэвт харилцан ярилцлагуудад тус тус оролцох бөгөөд чуулга уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгчид бараалхахаас гадна хоёр талын уулзалтууд хийх юм байна.
Shuum.mn